ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахыг Аймаг, Нийслэлийн дарга нарт үүрэг болголоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 1 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгасан юм.

Бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг:

  • Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,
  • Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
  • Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн  дэд бүс”,
  • Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”,
  • Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
  • Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,
  • Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” хэмээн тодорхойлсон.
зураг
 

Мөн Засгийн газар 2024-2028 онд

  • Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбосон бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто зам,
  • Зүүн бүсэд Буйр нуурын усан хил, 4С онгоцны буудал,
  • Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,
  • Хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц,
  • Төвийн бүсэд Шинэ Зуунмод хот,
  • Хангайн бүсэд Шинэ Хархорум хот,
  • Говийн бүсэд Таван толгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал,
  • Зүүн, баруун босоо эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төслүүд зэрэг бүсийн нийгэм, эдийн засгийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж буй юм.

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.9.46.185] 2025/1/15
Засаг дарга нараа үндслэлгүи хөрөнгжсниг нь шалгаараи их зүил гарна шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.47] 2025/1/14
НЯЦААЛТ-МЭДЭГДЭЛ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрөөс яг 7 хоногийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "...Дотоодын цэргийн командлагч (угтаа бол штабын дарга) Чингис болон түүний дүү Саруул энэ жагсаалтай холбоотой асуудлыг санхүүжүүлж байгаа..." гэж ИЛТЭД ХУДАЛ мэдээллээр нийтэд сөрөг ойлголт төрүүлэн ТӨР, АРД ТҮМНИЙ ЭСРЭГ үйлдэл хийсэн мэтээр ойлгуулж миний ахын болон миний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гаргалаа! Манай гэр бүл үе удам дамжин хууль сахиулах байгууллагын тусгай мэргэжил эзэмшиж, тангараг өргөн алба хааж байсны хувьд Эх орон, төр, ард түмнийхээ эсрэг гадаад, дотоодоос санхүүжилт авч жагсаал цуглаан санхүүжүүлүүлэх нь бүү хэл ТИЙМ ӨЧҮҮХЭН НЭГЭН БОДОЛ ч ТЭЭХГҮЙ гэдгийг хариуцлагатайгаар хэлье! Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг хангах бүрэн эрх, чиг үүргийг хуулиар хүлээсэн Засгийн газрыг удирддаг Ерөнхий сайдын энэхүү дэндүү хариуцлагагүй худал мэдэгдэл нь ИРГЭДИЙНХЭЭ ҮНДСЭН ХУУЛИАР ХА
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.47] 2025/1/14
ИРГЭДИЙНХЭЭ ҮНДСЭН ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН НЭР ТӨР, АЛДАР ХҮНДЭД ХАЛДАЖ БУЙ ОВИЛГОГҮЙ ҮЙЛДЭЛ агаад үүнтэй холбоотой асуудлаар хууль-шүүхийн байгууллагад хандаж нэр төрөө цэвэрлэн сэргээлгэхийг үүгээр мэдэгдье! Монгол Улсын иргэн Р.САРУУЛ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.76] 2025/1/14
Золбин Данх нь буцаад донгодсоор...Энэ ногоо зайлуулаачээ. 4 жил ерөнхий сайд хийлээ ..юу ч хийгээгүй. Одоо хийнэ гэж итгэх үү..хол очиж гуц
5 | 0 Хариулах
Зочин [66.181.183.47] 2025/1/14
Ямар юмных нь бүсийн хөгжлийн төлөвлөгөө байх вэ дээ кккккк
2 | 0 Хариулах
🫖🥱😴 [202.9.46.192] 2025/1/14
Төлөвлөгөө боловсруулж хэлэлцэх гэнэ үү? Күэ энийг чинь хэлэлцээд байх юу байгаа юм бэ? Өчнөөн жил ярилаа шд, одоо шууд хийж байх ёстой бус уу? Танай намын гишүүд өнгөрсөн 8-9 жилд юугаа хийж төлөвлөж байсан хэрэг вэ? Нүүрс хулгайлаад завгүй байсан биз дээ?
6 | 0 Хариулах
Зочин [202.9.40.154] 2025/1/14
Аймаг, нийслэлийн засаг дарга нарын хийх ажил биш шд. Тэд нар чадах ч үгүй. Нэгдсэн нэг төлөвлөгөөгүй яаж хөгжих вэ. Уялдааг нь хангаж байх үүргийг аль нэг яам нь хариуцаж, судалгааг нь тусдаа судалгааны төв хийх ёстой.
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.182] 2025/1/14
шаамал ста нар шүү
3 | 0 Хариулах
Иргэн [43.228.129.215] 2025/1/14
Амаараа л зохионо урагшилж байгаа юм алгоо
3 | 0 Хариулах
Зочин [122.201.19.4] 2025/1/14
шааж л бдгшдээ Та нарын охор ухаанд 16 онд эд нарын амалж бсн 20 онд солиорч бсн амлалтуудаас энэ биелсэн гээд хэлчихийм бнуу Баахан зураг харуулдагшдээ ингэж хийнэ гээд л нэг нь ч биелээгү Энэ ч биелэхгүй ээ
2 | 0 Хариулах