Сүүлийн үед "Монгол шуудан: Хүчингүй шуудангийн хаяг илэрсэн тул илгээмжийг бөглөх боломжгүй бөгөөд линк дэх шуудангийн хаягийн мэдээллийг 24 цагийн дотор баталгаажуулна уу. htts://mongolpost.mn-check.lol/MN (Y гэж хариулж, мессэжээс гараад холбоосыг идэвхжүүлэхийн тулд дахин нээнэ үү. Эсвэл холбоосыг Safari хөтөч дээрээ хуулж аваад нээнэ үү) Бид танд аль болох хурдан хүргэх болно, өдрийг сайхан өнгөрүүлээрэй."
"Мэдээлэл дутуу байсан тул таны илгээмжийг логистикийн төвд хадгалсан. Хаягаа хугацаанд нь бөглөнө үү https://... " зэрэг хуурамч мессежийг иргэдэд илгээн хувийн болон дансны мэдээллийг авч буруугаар ашиглах оролдлого нэмэгдэж байна.
Монгол шуудан таны дансны мэдээллийг онлайнаар авах хүсэлт гаргадаггүй тул сэжигтэй бөгөөд тодорхойгүй эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарж, хувийн мэдээллээ бусдад тараахаас сэргийлээрэй.
Та Монгол шуудангийн илгээмжтэй холбоотой мэдээллээ зөвхөн дараах сувгуудаас шалгах боломжтой.
Лавлах утас: 1800-1613
Вэбсайт: www.mongolpost.mn
(Монгол Шуудан ХК-ийн албан ёсны утас, вэб хаягийг мөн эсэхийг заавал нягтална уу.)
Хэрэв та хуурамч мессэж хүлээн авлаа гэж үзсэн тохиолдолд албан ёсны холбоо барих хэрэгслээр Монгол шуудантай холбогдоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!