Уншиж байна ...
Зураг
Зураг

Айл өрх, ААН, байгууллагуудын пийшин зуух, галлагааны аюулгүй байдлыг энэ сарын 18,19-нд хянан шалгана

П.Сайнжаргал, IKON.MN
Өчигдөр 17 цаг 55 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нэгдсэн хяналт, шалгалт зохион байгуулах талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газар мэдээлэв.  

Тодруулбал

  • Гэр хорооллын айл өрх, ААН, байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал
  • Угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа
  • Халаалтын зууханд хяналт шалгалт хийж, зөвлөгөө зөвлөмж өгөх, судалгаа гаргах ажлыг 2025 оны нэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9,000 гаруй ажилтан, албан хаагчид зохион байгуулахаар болжээ. 

Дээрх ажилтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын хамтарсан хурлыг зохион байгуулж, хяналт шалгалт, судалгаа гаргах ажлын зохион байгуулалтын талаар хэлэлцэж, нийслэлийн Онцгой комиссоос холбогдох үүрэг чиглэл өгсөн байна.