Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Баярбаатар нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд шууд бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан юм.
Улмаар шүүхээс түүнийг “Олон нийтийн газар, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан” зөрчилд хамаарах бөгөөд дээрх зөрчлийг холбогдогч Б.Баярбаатар үйлдсэн болох нь хэрэгт тусгагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдогчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон, тогтоогдсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байхад сэтгүүлчид иргэн Б.Баярбаатарын хэргийн талаар тодруулга авсан юм.
Тэрбээр "Иргэн Б.Баярбаатар өнөөдөр хоёр өмгөөлөгчийн хамтаар дараагийн шатны шүүхэд гомдол гаргасан. Дараагийн шатны шүүхээс тодорхой мэдээлэл авна" гэж хариуллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!