Уншиж байна ...
Зураг
Зураг

Нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөн дундаа 00-ын болон Ибаримтын цаас хавчуулж хийхгүй байхыг зөвлөв

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо бэлэн мөнгөөр төлбөрөө төлөх боломжтой болоод буй.

Гэтэл нийтийн тээврээр зорчихдоо хайрцагт тал мөнгө, мөнгөн дундаа 00-ын цаас, Ибаримтын цаас хавчуулж хийх зөрчлүүд гарч байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Иймд үйлчилгээний хөлсөө үнэн бодитоор төлөх, карт ашиглаж байхыг сануулав.

Уг нь нийтийн тээврийн автобусны төлбөрийг бэлэн мөнгөөр авдаггүй байсан ч жолооч нарын халаасанд орчхоод байгаа тул хайрцгийг нээхээр болсон гэж хотын удирдлагууд мэдээлж байсан юм.

Нийслэл хотод өдөрт 1,000 гаруй автобус үйлчилгээнд явдаг бөгөөд долоо хоногт давхардсан тоогоор хоёр сая орчим иргэнийг тээвэрлэдэг байна.

Иргэд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг 70044040 дугаарын утсанд өгөх боломжтой.