Уншиж байна ...
Зураг
Зураг

“Богд Банк” ХК 2024 оны 4-р улирлын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны онцлох ажлаа танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 13 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

"Богд банк" ХК нь 2024 оны 4-р улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн гаргаж, хувьцаа эзэмшигч, харилцагч нартаа танилцуулж байна.

Богд банк 2024 жилийн эцсээр татварын дараах цэвэр ашиг 40.16 тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилээс  42.43%-аар өссөн. Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 26%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 32.13 төгрөгтэй хаагдлаа.

САНХҮҮГИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

Нийт хөрөнгө 2024.12.31-ний байдлаар 1,066,504.49 сая төгрөгт /1 их наяд 66 сая төгрөгт/ хүрч өмнөх жилээс  49.72%-аар өссөн байна.

Цэвэр зээлийн багц 2024.12.31 гэхэд 578.15 тэрбумд хүрч өмнөх жилээс 85.21%-аар өссөн байна.

Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь буурч 2.23%-тай болсон байна.

Харилцах хадгаламж өмнөх оны мөн үеэс 55.70%-аар өсөж 581.32 тэрбум төгрөгт хүрчээ.

2024 онд олон улсын банк болон санхүүгийн байгууллагаас нийт 49.07 сая ам долларын урт хугацаат эх үүсвэр шинээр татан төвлөрүүлж, жижиг дунд бизнесийг тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа болон хэрэглээг санхүүжүүлэхэд зориулахаар ажиллаж байна.

Тайлант хугацаанд Богд банк нь Банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:

Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 21.20% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 30% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 31% болох 228.47 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон бэлэн мөнгөнд түргэн хөрвөх боломжтой Монголбанкны Үнэт цаасанд байршуулан удирдаж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ:

2024 онд шинээр 2 салбар буюу Хан-Уул дүүргийн харилцагч нартаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам ойртуулах зорилгоор, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15,17-р хороонд “Оргил” болон “Ривер” салбаруудыг нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

Богд банк нь шинэ үеийн төлөөлөл болох хүүхэд багачуудын сонирхдог Esport-оор дамжуулан “Хуримтлалыг бий болгох” болон “Мөнгөний зохистой хэрэглээг” нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад 1 сая таталттай “Mobile Legends: Bang Bang” аппликейшн тоглоомтой хамтран хүүхдэд зориулсан цоо шинэ “Mobile Legends: Bang Bang төлбөрийн карт”-ын бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ.

Банк нь иргэдийн харилцагчийн цаг хугацааг хэмнэх зорилгоор бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дижитал руу шилжүүлж байгаа ба үүнээс бид 2024 онд “Bogd Mobile” апп-р дамжуулан зайнаас харилцагч болох үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэн нэвтрүүллээ.

Банк нь иргэд болон байгууллагын харилцагчдын Бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Эргэлтийн хөрөнгийн зээл, Хөрөнгө оруулалтын зээл болон Онлайн КҮБ-ын орлого барьцаалсан зээлийн хугацааг сунгаж, уян хатан нөхцөлтэй болголоо.

Богд банк нь харилцагчдадаа зориулан Хятад улсын нутаг дэвсгэрт Богд банкны Алтан болон Энгийн ЮнионПэй картаараа төлбөр тооцоогоо хийсэн харилцагч бүрд 5%-ийн буцаан олголт олгох урамшууллыг зарласан амжилттай хэрэгжүүлсэн.

 

Богд банк-Итгэл түгээнэ

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.