Уншиж байна ...
Зураг
Зураг

"Зөвхөн нийтийн албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгө орлогоо тайлбарлаж чадахгүй бол хөрөнгийг нь хураана"

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулсан. 

Үүнтэй холбогдуулан тус хуулийн төслийн үндсэн агуулгын талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2002 оны Эрүүгийн тухай хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг заавал хураах зарчим туссан. Үндсэн хуулийн 16.3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан. 

Хулгай хийж, авлига авч, дээрэмдэж хөрөнгөтэй болж болохгүй гэсэн үг. Хувийн өмчтэй холбоотой харилцааг хуулиар хамгаалж байгаа. Хувийн хэвшил, хувь хүний өмч нь нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах тухай хуультай ямар ч хамаагүй. 

Гагцхүү нийтийн албан тушаалтан буюу төрийн, улс төрийн, захиргааны, тусгай албан тушаалтнууд хамаарагдана. Энэхүү албан тушаалтнууд өөрсдөө хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгө орлого тайлбарлаж чадахгүй, цалин болон гэр бүлийн хууль ёсны бизнесээс гадуур хөрөнгө орлоготой бол хураалга гэсэн үг. Энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ. 

Энэ хууль яригдаж байгаатай холбоотойгоор хувийн өмчийг хураах гэж байна гэсэн сөрөг пи-ар явж байгаа. Тэр хүмүүст хэлэхэд хуулийн төсөл манай яамны сайт дээр нээлттэй байгаа, уншиж үзээрэй" гэв.