Уншиж байна ...
Зураг
Зураг

Сүүлийн таван жилд улсын хэмжээнд амаржсан эхийн тоо 20,000-аар багассан байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 57,300 эх амаржсан гэдгийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) мэдэгдлээ. Энэ нь өмнөх буюу 2023 онтой харьцуулахад 6,600 (10.3%)-гаар буурсан үзүүлэлт аж. Нийт амаржсан эхчүүдийн 154 (0.3%) нь гэртээ төрсөн байна.

Түүнчлэн 2024 онд нийт 57,800 хүүхэд төрж, өмнөх оноос 6,600 (10.2%)-гаар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар нь харахад Тавдугаар сард хамгийн их буюу 5,000 хүүхэд төрсөн бол Нэгдүгээр сард хамгийн бага буюу 4,700 хүүхэд эхээс мэндэлжээ.

зураг
 
Сонирхуулахад 2007 оноос жилд амаржсан эхийн тоо тасралтгүй өссөөр 2014 онд оргилдоо хүрч 82,839 болсон юм. Түүнээс хойш тогтмол буурч байгааг ЭНДЭЭС харж болно. Тухайлбал 2020 онд 77,716 хүн амаржсан бол сүүлийн таван жилийн дунджаар үзэхэд төрөлтийн тоо 20,000-гаар багассан байна.