Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, ААН, байгууллага нь жилд нэг удаа техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй байна.
Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф нэмэгдсэн эсэхийг АТҮТ-өөс лавласнаар "Тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах нь нэг жилийн хугацаатай. Өмнөх жил нь хэзээ орсон дараа жил тэр өдрөө ороход болно. Жишээлбэл 2024 оны нэгдүгээр сарын 20-нд тээврийн хэрэгслээ үзлэгт оруулсан бол нэг жилийн дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 20-нд үзлэгт оруулна гэсэн үг. Нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгслийг үзлэгт оруулаагүй бол хуулийн байгууллагаас торгууль ногдуулдаг.
Техникийн хяналтын үзлэгийн үнэ нэмэгдээгүй, хэвээрээ байгаа.
Улаанбаатар хотод АТҮТ-ийн долоон салбарт тээврийн хэрэгслийг техникийн үзлэгт хамруулж байгаа.
Тээврийн хэрэгслийг үзлэгт оруулахдаа 161 үзүүлэлтээр оношилдог. Тухайлбал дугуй нь хээтэй, хийгүй, нэг тэнхлэг дээр ижил хээтэй дугуй байгаа эсэх, улсын дугаарын тоо тод эсэх зэрэг 161 үзүүлэлтээр автомашины бүрэн бүтэн байдлыг шалгадаг" гэж тайлбарлалаа.
АТҮТ-ийн техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн байршил, ажиллах цагийн хуваарь:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!