ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Роман Абрамовичийн тансаг амьдрал

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Зөвлөлтийн ядуу тарчиг амьдралаас дэлхийн хэмжээний тэрбумтан болсон Роман Абрамович сүүлийн байдлаар 10 гаруй тэрбумын хөрөнгөтэй. Форбсын жагсаалтад 107-д жагсаж байгаа юм. Гангийн үйлдвэрлэлээс түүнийг хөрөнгөнийхөө суурийг тавьсан гэж үздэг.

Одоогоор Англид амьдардаг тэрээр 6 хүүхэдтэй. Ингээд түүний тансаг амьдралын зах зухаас сонирхоё.

  1. Роман Абрамович Дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгийн клубүүдын нэг Челсигийн эзэн
    Челсигийн эзэн
  2. Тэр нутаг нэгтэн Борис Березовскийтэй шүүхдэлцэж ялаад 6.5 тэрбумыг авсан. Маргаан Орос дахь газрын тосны эзэмшлээс үүдэлтэй байв.
    Борис Березовский
  3. Абрамович 40 хамгаалалтын ажилтантай. Тэдгээртээ жилд 2 сая доллар зарцуулдаг.
    Бие хамгаалагчдын хамт
  4. Абрамович 2003-2008 онуудад ОХУ-ын Чукотка мужийн захирагч байсан. Энэ үедээ тэр 1.3 тэрбумын бизнес босгосон гэж үздэг.
    Чукотка муж
  5. Түүний найз бүсгүй үзэсгэлэнт модель, дизайнер, сэтгүүлийн эрхлэгч Дарья Жукова. Тэр хоёр нэг хүүтэй.
    Дарья Жукова
  6. Дарьятай хамт амьдрахын тулд тэр анхны эхнэр Иринагаас салсан. Ингэхдээ Иринад 300 саяыг төлсөн нь бүх цаг үеийн хамгийн үнэтэй салалтуудын нэг байлаа.
    Хуучин эхнэр Ирина
  7. 2008 онд Абрамович урлагийн зах зээлд дуулиантай орж ирсэн. Ингэхдээ Фрэнсис Бэкон, Лучиан Фрод нарын хоёр бүтээлийг 120 саяар авч гэрээ гоёсон түүхтэй.
    Үнэтэй уран зураг
  8. Абрамович дэлхийн хамгийн том усан завь болох 1 тэрбумын үнэтэй Эклипсийг эзэмшдэг. Энэ завь нь хоёр усан сантай, папарацигаас хамгаалах лазерын системтэй, онцгой тохиолдолд хэрэглэх шумбагч завьтай, хуяглагдсан өрөөтэй.
    Хамгийн том завь
  9. Түүний хувийн нисэх онгоц нь 375 хүний суудалтай Бойнг 767
    Хувийн онгоц нь
  10. Түүнд хоёр ширхэг Maybach 62 лимузин байдаг. Бүрэн тоноглогдсон, хуяглагдсан эдгээр машинуудын нэг нь л сая доллараас давсан үнэтэй.
    Майбах 62 машин
  11. Абрамович Лондонд есөн орон сууцийг худалдаж аван ордон болгож хувиргасан. Ингэж өөрчилсний дараа 9000 гаруй метр квадрат талбайтай, Английн хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө болсон гэж үздэг.
    Лондон дахь харш
  12. Тэр Аспенд 40 саяын эдлэн газартай. Нэг удаа тэндээ том мөсөн гулгуурын талбай бий болгож хувийн үдэшлэг зохион байгуулж байсан. Түүнд нь Pussycat Dolls оролцож байжээ.
    Хувийн эдлэн газар
  13. Абрамович Өмнөд Францад Chateau de la Croe шилтгээнийг эзэмшдэг. Түүнийгээ өөртөө тохируулан засварлахад 50 саяыг зарцуулсан гэцгээдэг. Энэ шилтгээн нь Воллис Симпсон, Ханхүү Эдвард нар хаан ширээнээс буусныхаа дараа амьдарч байсан гэдгээрээ алдартай.
    Франц дахь шилтгээн
  14. 2012 оны 1 дүгээр сард Абрамович Ст. Бартад хувийн шинэ жилийн үдэшлэг зохион байгуулахад 8 саяыг зарцуулсан. Түүнд нь Руперт Мурдок, Марта Стюарт, Жорж Лукас, Марк Жакобс зэрэг алдартнууд оролцож Red Hot Chili Peppers тоглолт хийсэн гэнэ.
    Шинэ жилийн үдэшлэг
  15. Абрамович Санкт Петрбургийн ойролцоо хуучин цэргийн бааз байсан Шинэ Голланд арлыг худалдаж авсан. Тэндээ урлагийн цуглуулгаа хадгалах зориулалтаар байгууламж барихад 400 саяыг зарцуулсан. Одоо тэр байгууламж нь олон нийтэд нээлттэй музей хэлбэрээр оршдог.
    Шинэ Голланд арал