29 настай Марк Зукерберг дэлхийн хамгийн залуу тэрбумтан, өсвөр насандаа дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ Facebook-ын эхийг тавьсан билээ.
Харьцуулбал түүний насан дээр Стив Жобс анхны Макинтош компьютерээ гаргаж, Билл Гэйтес анхны Windows хувилбараа бүтээж байсан юм.
Энэ гоц ухаантан залуугийн тухай сонирхолтой бас хөгжилтэй 10 баримтыг дэлгэж байна.
- гэнэ.
- Дунд сургуульд байхдаа тэр Synapse хэмээх хиймэл оюун ухааны програм зохиосон тул хүмүүсийн анхааралд өртөж AOL, Microsoft компаниуд түүнийг авах гэж санал тавьж байжээ. Угийн л гоц хүн байж.
- Түүнийгээ үргэлж зав багатай байдаг тул өглөө босоод хувцаслахад нь цаг хэмнэдэг юм гэж тайлбарлажээ. Залхуу юмуу эсвэл даруу хүн бололтой.
- Чөлөөт хувцаслалтыг эрхэмлэдэг тэр 2009 онд өдөр бүр зангиа зүүдэг байжээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямрал болж байсан ч тэдний компани хүчтэй байгаа гэдгээ харуулах гэж тэгдэг байсан гэж хожим тайлбарлажээ. Хөөрхөн санаа :-)
- Тэр цагаан хоолтон гэдэг ч хэрвээ мах идэх бол зөвхөн өөрийн агнасан амьтны мах иднэ гэж нэгэнтээ ярьж байжээ. Гэхдээ түүний Facebook хуудаснаас харахад Macdonalds зэрэг түргэн хоолны зураг дээр зөндөө “like” дарсан байдаг гэнэ. Ойлгомжгүй этгээд бололтой.
- Тэр 290,000 твиттер дагагчтай боловч дөрвөн жилийн хугацаанд 19-хөн удаа жиргэж, бүр бүтэн 15 сарын хугацаанд ганц ч жиргээгүй байдаг гэнэ. Хэнэггүй хүн ч юм уу.
- 2010 оны 10 сард Зукерберг өөрийн ажилчидтайгаа хамт өөрийнх нь тухай бүтээгдсэн “The Social Network” киног үзэхээр театрт очсон байдаг. Түүний дараа тэр өөрийнхөө дүрийг нэлээд шүүмжилжээ.Ичсэн юм уу эсвэл голсон байх.
- Тэр Beast нэртэй Унгар хоточ үүлдрийн нохойтой бөгөөд уг нохой нь 1.5 сая фэнтэй Facebook хуудастай гэнэ. Нохой нь хүртэл од юм.
- Өнгөрсөн жил тэр эхнэр болох Присцилла Чанд бадмаараг шигтгээтэй хуримын бөгж бэлэглэсэн. Энэ нь 25,000$-ын үнэтэй байсан нь олны шүүмжлэлд багагүй өртсөн юм. Учир нь тэр үед мань эр 19 тэрбумын хөрөнгөтэй болоод байжээ. Арай ч харамч хүн биш байлтай, энгийн байх дуртай юм болов уу.
- гэнэ. Мөнгө тэр хүний хувьд утгаа алджээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!