BBC News Magazine 2013 оны турш хамгийн их хэрэглэсэн 20 үгсээ тодруулжээ. Тэдгээрийн ихэнх нь ердийн англи үгс байгаа ч зарим нэг нь уламжлалт биш, шинэ үг хэллэг юм. Эндээс бид зарим нэг англи хэлэнд шинээр хэрэглэгдэж байгаа сонин хачин үгсээр мэдлэгээ баяжуулахад хэрэгтэй санагдлаа.
1. Twerk – Суугаа байрлалд тачаангуй сэдэл төрүүлэхүйцээр өгзөгөө хөдөлгөн бүжих. Хэрхэн бүжиглэхийг эндээс сурч болно.
2. Selfie – Гар утсаар, эсвэл веб камераар өөрөө өөрийнхөө зургийг авч олон нийтийн сүлжээнд оруулах
3. Passion – Ямар нэг зорилго, үзэл баримтлал зэрэгт хүчтэй тэмүүлэх, татагдах
4. Look – Хэн нэгний анхаарлыг ямар нэг зүйлд хандуулах
5. Robust – Хатуу, нягт, бат бэх төлөв байдал
6. So – Өгүүлбэрүүдийн холбоос, дараалал
7. Delivery – Хүргэх, тушаах
8. Project – Төсөл төлөвлөгөө
9. Hashtag - # тэмдэгтээр эхлүүлсэн үг, хэллэг
10. Amazeballs – Бахдалтайгаар хүлээн зөвшөөрсний илэрхийлэл
11. Doing – Гүйцэтгэх, хийх, бүтээх
12. Absolutely – Эргэлзээгүйгээр, мэдээжээр
13. Fail – Дутуу, дундуур, амжилтгүй болох
14. Responsible – Үүрэх, хүлээх, хариуцах
15. Anyway – Юутай ч, ямар ч байсан
16. Yeah-no – Бүтэх магадлал муутай байгаа ч дэмжиж байгаагаа илэрхийлэх
17. Legacy - Өв уламжлал, өмнөх үеийнхнээс дамжиж ирсэн ямар нэг зүйлс
18. Hipster – Орчин үеийн загвар, чиг хандлагыг байнга дагадаг хүн
19. Geek – ямар нэг чиглэлээр гүнзгийрсэн мэдлэгтэй хүн
20. Iconic – Ямар нэг соёл, урсгалыг бүхэлд нь төлөөлж чадах хүн эсвэл эд зүйл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!