Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

2014 онд нээлтээ хийх тансаг зэрэглэлийн 12 зочид буудал

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 23
iKon.MN

1. Ace Hotel Downtown Los Angeles

1927 оны Америкийн уран бүтээлчдийн барилгыг “Ace Hotel Group” тансаг зэрэглэлийн буудал болгожээ. Дээвэр дээрээ усан сан, баартай байх энэхүү буудал нь 1600 хүний суудалтай концертийн танхим зэрэг онцлог зүйл олонтой ажээ. 

Нээлт хийх хугацаа: 2014.1 сар

 

2. Park Hyatt New York 

“Park Hyatt”-ийн Нью-Йорк дахь анхны зочид буудал энэ онд нээлтээ хийнэ. Энэхүү буудал гайхалтай дотоод засал болоод хотын төв дэх байрлал зэргээрээ олон давуу талтай юм. 

Нээлт хийх хугацаа: 2014 оны хоёрдугаар хагас

 

3. Ritz-Carlton, Киото

Киото хотод шинээр байгуулагдаж буй энэхүү буудал Японы уламжлалт байдлыг хадгалж чадсан орчин үеийн шилдэг шийдлүүдийн нэг болж байна. 
Байрлалын хувьд ч Киотогийн түүхэн, дурсгалт газруудад маш ойр бөгөөд Камогава голын эргээс та сарны үзэсгэлэнг таашаах боломжтой. 

Нээлт хийх хугацаа: 2014.2.7

 

4. Waldorf Astoria Amsterdam

Эртний язгууртны XVII, XVIII зууны үеийн байшингуудаар хүрээлэгдсэн Амстердамын алдартай суваг болох Herengracht –д нэгэн гайхалтай буудал бий боллоо. 

Том цэлгэр цонхоор эртний европыг харах боломжийг бий болгожээ. Дотоод засалдаа ч XVII зууны үеийн уран зураг, эдлэлүүдээр чимжээ. 

Нээлт хийх хугацаа: 2014.3 сар

 

5. Alila Jabal Akhdar, Оман 

Далайн түвшнээс 2000 метр өндөр байрлах өндөр уулсаас ойрх дорнодын байгалийн гайхамшгийг мэдрэх боломжтой.  86 өрөөтэй энэ буудал гайхалтай SPA, усан сан, адал явдалт үзүүлбэр зэргээрээ онцлог байх юм. 

Нээлт хийх хугацаа: 2014.3 сар

 

6. Anantara Doha Island Resort & Spa

Катарын нийслэлд нээлтээ хийх гэж буй энэ амралт, SPA төв нь усан дээр баригдсан юм.  Дохагийн төвөөс 11 км яваад хүрэх энэ буудалд онгоцны буудлаас 20 минут усан онгоцоор ч очих боломжтой. 141 өрөө, бассейн, фитнес төв, усан спорт, есөн гольфийн сургалтын талбай, хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх төв, кино театр зэргээрээ энэ буудал бусдаасаа ялгарч байна.

Нээлт хийх хугацаа: 2014.4 сар

 

7. The Beaumont Hotel, Лондон

1920-д оны Манхаттен стилийн 73 тансаг зэрэглэлийн өрөөнөөс бүрдэх энэхүү зочид буудал Лондонд нээгдэнэ. 

Нээлт хийх хугацаа: 2014 оны III улирал

 

8. W Beijing Chang'An

Хориотой хотоос хэдхэн алхмын зайд ашиглалтад орох гэж байгаа энэ буудал Хятад дахь бусад үл хөдлөх хөрөнгөнүүдээс ялгарахыг хичээж байна. 

Бизнесийн арга хэмжээ явуулах олон таатай боломжоор хангагдсан энэхүү буудал хамгийн сүүлийн үеийн нэгдсэн системийг үйлчлүүлэгчдэд санал болгох юм байна. 

Нээлт хийх хугацаа: 2014.6.28

 

9. Sea Sentosa Bali

Далайн эрэг дээрх мөрөөдлийн амралтыг та эндээс мэдрэх боломжтой. Далайгаас тасалсан усан санд сэлэх өргөн цэлгэр тагтнаас байгалийн гайхамшгийг харах болно. 

Нээлт хийх хугацаа: 2014 оны II хагас

 

10. Shangri-La Lhasa

Дэлхийд алдартай Шангри-Ла Лхас хотод өөрийн салбараа нээж байна. Төвдийн онцлог уламжлалыг хадгалсан дотоод засалтай энэ буудал дэлхийн хамгийн өндөрлөг цэгт байрлаж байгаа болохоор хүчилтөрөгчөөр баяжуулсан тусгай өрөөнүүд бэлджээ. 

Мөн Төвдөд ирсэн зочид өндөрт зохицох боломжийг олгож байна. 

Нээлт хийх хугацаа: 2014 оны II хагас

 

11. The Gainsborough Bath Spa

Халуун рашааныг агуулсан энэ буудал Их Британид нэлээд онцгой бүтээн байгуулалт болж байна.  Энэ халуун рашаан болон европын түүхэн гудамжийг үзэхээр маш их жуулчин ирдэг бөгөөд тэр хэрээрээ ч энэхүү зочид буудлын үнэ цэнэ өсч байгаа юм. 

Нээлт хийх хугацаа: 2014 оны II хагас

 

12. Peninsula Paris

Тус зочид буудал нь 100 жилийн настай Beaux-Arts барилга гэдгээрээ онцгой болж байна. Дээд зэрэглэлийн өрөө, ресторантай, дээвэр дээрээ баартай зэрэг тансаг байдлыг нэгэн дор бий болгожээ. 

Мөн ургамлын уурын өрөө, газар доорх рашаан зэрэг зочдын алжаал тайлах онцгой үйлчилгээнүүдийг багтаажээ. 

Нээлт хийх хугацаа: 2014.1 сар