Хятад улс баячуудын тоогоор дэлхийд АНУ-ын дараа ордог болсон билээ. Тэгвэл энэ орны хөрөнгөлөг хэсгийнхнээс авсан судалгааны дүнгээ Hurun сайт мэдээлжээ.
Тэд юу бодож, юуг эрхэмлэж байна вэ?
- . Тэд орон нутгийн сургуульд сургахыг огт хүсдэггүй. Саятнууд нь дунджаар 18 настайд нь гадагшаа сургахаар явуулдаг бол супер баячууд нь 16 наснаас нь явуулдаг гэнэ.
- Тэд гадагшаа цагаачлах бодолтой. Энэ жилийн судалгаагаар цагаачлах бодолтой хүмүүс 64% болжээ. Өмнөх жил нь 60% байсан юм. Зорьж буй улс орнууд нь АНУ, Европ, Канад.
- Тэд Хятадын эдийн засагт илүү итгэлтэй болсон. Энэ судалгаагаар сүүлийн таван жилд анх удаа Хятадын эдийн засгийг өөдрөгөөр үнэлэгчид нэмэгджээ. Эдийн засагтаа “бат итгэлтэй” байгаа хүмүүс 30% орчим байгаа нь өнгөрсөн жилээс 25% өссөн дүн юм. Харин огт итгэлгүй байгаа баячууд ноднингийн 10%-аас энэ жил 3.3% болж буурсан гэнэ.
- Тэд эрүүл мэнддээ илүү анхаарах болсон байна. Таван жилийн өмнө Хятад баячуудын 40% тамхи татдаггүй байсан бол одоо 61% болж. Хамгийн түгээмэл дасгалууд нь усанд сэлэх, гольф болон гүйлт гэнэ. Мөн тэд спа, ялангуяа хөл тавхайн массажинд орох дуртай гэнэ.
- Тэдний цуглуулга солигдож байна. Хятадын хөрөнгийн зах зээлийн савалгаа нь тэднийг үл хөдлөх хөрөнгөнд илүү татагдахад хүргэж байна. Тиймээс үл хөдлөх хөрөнгө чухал хэвээр байгаа. Сүүлийн таван жилд анх удаагаа топ цуглуулга нь бугуйн цаг байснаа Хятадын уламжлалт уран зургаар солигджээ.