Уншиж байна ...

Нийслэлийн Засаг даргын дэргэд өсвөрийн шатарчдын шигшээ баг байгуулахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 957 сурагч 14 насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорьж байна.

Энэ жилээс эхлэн өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулна.

Улаанбаатар хотод шатрын спортыг хөгжүүлэх тэмцээн, уралдааныг зохион байгуулахдаа Нийслэлийн Шатрын Холбоотой хамтран ажиллаж, нийслэлийн Засаг даргын дэргэд өсвөрийн шатарчдын шигшээ баг байгуулахаар болжээ.

Нийслэлийн Шатрын Холбооны тэргүүнээр Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга Б.Мөнхбат ажилладаг байна.