НЭРС: 2026 онд улсын аваргаар шалгарсан малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчид
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Засгийн газрын өчигдрийн (2026.01.28) ээлжит хуралдаанаар улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгаруулжээ.
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн
2026 онд:
- Улсын аварга малчнаар 121
- Тэмээ голлон өсгөж байгаа улсын аварга малчнаар 2
- Улсын хошой аварга малчнаар 8
- Улсын аварга саальчнаар 10 иргэнийг
- Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг
- Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг
- Улсын аварга тариаланчаар 21 иргэнийг тус тус шалгаруулсан байна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

