Уншиж байна ...

Нийслэл хотод таван өдөр бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Аж ахуйн нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг. Иймд иргэн, аж ахуйн нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Улаанбаатар хотод нэг жилд найман удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулдаг байна.