Монгол Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос ирэх хоёрдугаар сард Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-д зохион байгуулагдах үндэсний бөхийн болон цагаан сарын баярт зориулсан арга хэмжээг танилцууллаа.
- 01-ний Ням гарагийн 11:00 цагт Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
- 07-ний Бямба гарагийн 13:00 цагт Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- 08-ний Ням гарагийн 11:00 цагт Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
- 09-ний Даваа гарагийн 13:00 цагт Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,
- 09-ний Даваа гарагийн 13:00 цагт: Сар шинийн баяр зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаан,
- 10-ний Мягмар гарагийн 11:00 цагт: Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
- 11-ний Лхагва гарагийн 11:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан,
- 11-ний Лхагва гарагийн 12:00 цагт: Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон Шатрын тэмцээн,
- 12-ний Пүрэв гарагийн 11:00 цагт: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
- 13-ний Баасан гарагийн 09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн,
- 14-ний Бямба гарагийн 09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн Шагайн харвааны тэмцээн,
- 15-ний Ням гарагийн 13:00 цагт: Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан
- 16-ний Даваа гарагийн 13:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,
- 17-ний Мягмар гарагийн 13:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8 даваа,
- 27-ний Баасан гарагийн 13:00 цагт: Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
- 28-ний Бямба гарагийн 13:00 цагт: Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!