Төрийн ордон
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
МҮЭХ-ны төв байр, 4 давхар, хурлын танхим
11:00 цагт Боловсрол, Эрүүл мэндийн салбарын тэмцлийн үр дүнд цалин хөлс нэмэгдсэнтэй холбогдуулан ажилчдад олгогдох ёстой цалингийн нэмэгдэл хэлэлцээрийн дагуу бүрэн хэрэгжихгүй байгаа талаар сүүлийн үед олон нийтийн дунд маргаан, ойлгомжгүй байдал үүсээд байна. Уг асуудлын хүрээнд МҮЭ-ийн холбоо, МБШУҮЭХ, МЭМАҮЭХ-ноос хэвлэлийн хурал зохион байгуулна.
Цаг уур, орчны шинжилгээний газарт
14:00 цагт Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд мэдээллийн технологид суурилсан орчны агаарын чанарыг хянах автомат станцыг буцалтгүй тусламжаар суурилуулж, agaar.gov.mn сайтаар агаарын чанарын мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлж байна. Энэхүү ажлыг Солонгосын талаас албан ёсоор хүлээн авах үйл ажиллагаа болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!