Уншиж байна ...

15 дугаар сургуулийн барилгыг нурааж, шинээр барихаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль 1974 онд ашиглалтад орсон бөгөөд барилгын насжилт хэтэрч, заалны дээвэр доош сууж, сурагчдад биеийн тамирын хичээл ороход хүртээмж тааруу, нэг зааланд дөрвөн анги хичээллэж, сургуулийн барилга нурах аюултай нөхцөл байдал үүсжээ.

Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, орчин үеийн стандарт хангасан, 1,200 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль барихаар шийдвэрлэсэн байна. Сургуулийн барилгын зураг төслийг боловсруулах хөрөнгийг энэ онд нийслэлийн төсөвт тусгасан, барилгын ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ гэж Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр мэдээлэв.

Нийслэлийн 2026 оны төсвөөс шүүхэд Хан-Уул дүүргийн 7, 15 дугаар сургуулийн барилгын зураг төсвийг боловсруулахад 500 сая төгрөгийг зарцуулахаар баталжээ.