Өнгөрсөн жилийн 12-р сарын байдлаар улсын хэмжээнд 58.1 сая толгой мал тоологдож өмнөх оноосоо 0.8 хувиар өссөн байна.
Адуу, тэмээ, үхэр, ямаан сүргийн тоо өсөж хонин сүргийн тоо буурчээ.
Үүнээс 5.1 сая толгой адуу, 5.4 сая үхэр, 501.003 толгой тэмээ, 23.9 сая толгой хонь, 23.2 сая толгойн ямаан сүрэг эзэлж байна.
2025 оны тооллогын дүнгээр Хөвсгөл аймаг 5.3 сая толгой мал тоолуулж малын тоогоороо улсад тэргүүлжээ. Өвөрхангай 5.1 сая толгой мал, Архангай 4.4 сая толгой мал, Баянхонгор 4.2 сая толгой мал, Төв 4.1 сая толгой мал тоолуулж малынхаа тоогоор улсад эхний таван байрт орсон байна.
Нийт малчдын 53.7 хувь нь банк санхүүгийн байгууллагад зээлтэй байгаагаас 16.7 хувь нь 25-34 насны малчид, 29.6 хувийг 35-44 насны малчид, 30.8 хувийг 45-54 насны малчид эзэлж байна.
Нийт малчдын 58.1 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байгаа ба дийлэнх нь 35-54 насны малчид байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!