Нийслэл хотын нийтийн тээврийн автобуснуудын зорчигч тоолох системийн дата мэдээллийг ашиглан чиглэлийн оновчлолын ажлыг энэ оны эхний зургаан сард багтаан гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын тээврийн Бодлого, судалгааны хэлтсийн Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Ш.Оюумаа "Нийтийн тээврийн чиглэл, цагийн хуваарийг оновчтой болгох системийг боловсруулж байна. Энэхүү ажлыг эхний хагас жилд гүйцэтгэж дуусгана. Өөрөө хэлбэл нийтийн тээврийн зорчигч тоолох системийн өгөгдлүүдэд тулгуурлаж, иргэдийн автобусанд сууж эхлэх цэгээс очих цэгт тулгуурлаж чиглэлийг төлөвлөнө. Ингэснээр нийтийн тээврийн давхцлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийг оновчтой болгох юм.
Үүнийг дагаад нийтийн тээврийн автобусны жолоочийн ажлын гүйцэтгэлд өөрчлөлт орно. Тодруулбал тухайн автобусны чиглэлд туулсан цаг, ажилласан цаг, тээвэрлэсэн зорчигчийн тоо болон орлогоор ажлын гүйцэтгэлийг үнэлдэг болно" гэж мэдээллээ.
Нийтийн тээврийн автобусаар зорчиж буй иргэдийг тоолдог системийг 2024 оноос бүх автобусанд суурилуулж эхэлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!