Өмнөговь аймгийн бүх сурагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдахаар болсон талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Тус аймгийн Засаг дарга 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах тухай” оны хамгийн эхний захирамжаар ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн сурагчид бүрэн хоолны үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон аж.
Дунд, ахлах ангийн сурагчдын хоолны зардал:
Нэмэгдүүлсэн хоолны зардал:
Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 18,181 суралцагч, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1,073 суралцагч, цэцэрлэгийн 6,554 хүүхэд нийт 25,808 хүүхэд хоолны үйлчилгээнд бүрэн хамрагдах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!