Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нарын “сэлфи” гэрэл зураг Хятадын гар утасны үйлдвэрлэгч Xiaomi компанийг сурталчилж, Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч Самсунгийн байр суурийг бүдгэрүүлсэн хэрэг болжээ.
Өнгөрсөн онд Өмнөд Солонгост айлчлахдаа Ши Жиньпин өөрийн улсын үйлдвэрлэгчийн ухаалаг гар утсыг И Жэ Мюнд бэлэглэж байсан юм.
Тэгвэл тэр сая Бээжинд айлчлахдаа уг бэлгийн гар утсаар Ши Жиньпинтэй хамт “сэлфи” зураг авсан нь хоёр удирдагчийн албан бус харилцааны найрсаг уур амьсгалыг илэрхийлсэн байна.
И Жэ Мюн уг зургаа өөрийн сошиал хуудсанд “Зургийн чанар сайн байна уу?” гэсэн асуулттай хамт нийтлээд “амьдралд ганцхан удаа тохиох зураг” гэж тодорхойлжээ.
Аравдугаар сард айлчлахдаа Ши Жиньпин гар утас бэлэглэхэд И Жэ Мюн мэдээллийн нууцлалыг хэр сайн хадгалдаг талаар нь асууж байв.
Ингэхэд Ши “Мэдээллийг бусдад дамжуулдаг эсэхийг нь та шалгаарай” хэмээн хошигнож байсан юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!