Даваа гарагийн өглөө эрт Токио хотын Тоёосү загасны зах дээр энэ оны анхны дуудлага худалдаагаар аварга том хөх сэрвээт туна 510 сая иенээр ($3.2 сая) зарагдаж, дээд амжилт тогтоожээ.
243 кг жинтэй уг тунаг авах дээд үнийг алдарт Sushi Zanmai сүлжээ рестораны оператор Kiyomura Corp компани санал болгосон байна.
“Энэ оны эхний туна аз авчрах болно” гэж тус компанийн ерөнхийлөгч Киёши Кимүра хэвлэлд ярьжээ.
“Тунаны Хаан” хэмээх хочтой тэрбээр жил бүрийн анхны дуудлага худалдаанд өндөр үнэ санал болгодгоороо алдаршсан нэгэн юм.
Кимүра 2012 онд ижил төрлийн туна авахдаа 56.6 сая иен төлж байсан бол 2013 онд 155 сая иенээр авсан нь бүгд тухайн үеийнхээ дээд амжилт байжээ.
2019 онд тэр 333.6 сая иенээр бас нэг дээд амжилт тогтоож байв.
Өнгөрсөн оны анхны дуудлага худалдааны тунаг бас суши рестораны сүлжээ ажиллуулдаг Onodera групп 207 сая иенээр авч байжээ.
Өчигдрийн дуудлага худалдааны дараахан өндөр үнэ хүрсэн тунагаар бэлтгэсэн сушигаар Кимүрагийн ресторануудад үйлчилж эхэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!