Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батсайхан: Алтай хотхоны гүүрний баруун талд ус зайлуулах шугам угсрах ажил 10-20 хоног үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Алтай хотхонд борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэлжээ.

Энэ талаар ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан "Сэлбэ гол дагуух төв болон гол замын ус тогтдог байршлуудын судалгааг гаргаад байна. Үүний нэг нь Алтай хотхоны гүүрний баруун талын хэсэг юм. Уг байршлын ус тогтдог 100 метр газар дээр 300-гийн диаметртэй хоолой, ус зайлуулах худгуудыг угсрах ажил эхэлсэн. 10-20 хоногт багтаан ус зайлуулах шугамыг угсарч дуусна. Ингэснээр ус зайлуулах шугам нь тухайн байршилд тогтсон усыг Сэлбэ гол руу нийлүүлнэ.

Тус хотхоны ус тогтдог өөр хоёр байршлын усыг насост худгаар Сэлбэ гол руу нийлүүлэх ажлыг гүйцэтгэж дууссан" гэж мэдээллээ.

Харин Баянзүрх дүүргийн Цагаанхуаран, Нарт хотхоны ус зайлуулах шугам угсрах ажлыг энэ сард, Вокзал орчмынхыг аравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ.