Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын өдрүүдэд Нарны гүүр, Тэмээтэй хөшөө зэрэг гурван байршилд борооны ус зайлуулах шугамтай болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод борооны ус зайлуулах шугам угсрах ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар Нарны гүүр орчмын нэг километр авто замын, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх 1,398 метр, Тэмээтэй хөшөө орчмын авто замын ажилтай зэрэгцүүлж тухайн орчмын борооны ус залуулах шугамыг угсарч дуусжээ.

Одоо Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо Алтай хотхоны 14 дүгээр байр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байгаа бол Баянгол дүүргийн нэгдүгээр хороо Вокзал орчимд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлэхээр улаан шугам тавьсан байна. 

зураг
 

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Баяр наадмын амралтын өдрүүдэд ус зайлуулах шугамуудын гол ажлуудаа нугалаад авлаа. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, "ТЭЦ 3"-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх 1,398 метр борооны ус зайлуулах шугамыг угсарч дууслаа. Шугам угсралтын дараах авто зам болон явган хүний замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.

Мөн Тэмээтэй хөшөө орчмын авто замын ажилтай зэрэгцүүлж тухайн орчмын шугамын ажлыг дуусгалаа. НГУББГ-ын залуустаа баярлалаа" гэв.

Энэ жил авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээтэй болгох долоон байршил:

  1. Баянгол 4-р хороо, Төмөр замын вокзал орчим
  2. Баянгол дүүргийн 5-р хороо, “Алтай” хотхоны 14-р байр орчим
  3. Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим
  4. Хан-Уул дүүргийн 15-р хороо, Энхтайвны гүүр доор
  5. Хан-Уул дүүргийн 3-р хороо, ТЭЦ 3 буюу ажилчны гудамж
  6. “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам
  7. Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгат орчимд.