ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбасайхан: Энэ жил Вокзал, Бөмбөгөр, Алтай хотхон, Энхтайвны гүүр зэрэг долоон байршилд борооны ус зайлуулах шугам угсарна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрахаар төлөвлөжээ.

Энэ тухай "Геодези, усны барилга байгууламжийн газар, НЗДТГ, УБЗАА-наас Улаанбаатар хотыг үер, усны эрсдэлээс гурван чиглэлээр хамгаалах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Тодруулбал хөрсний ус зайлуулах шугам, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ, үерийн хамгаалалтын байгууламжийг барина. 

Борооны ус зайлуулах шугам угсрах байршлуудыг танилцуулбал 2025 онд нийслэлийн долоон байршилд 15 километр урт борооны ус зайлуулах шугамтай болгоно. Эдгээр байршилд бороо орох тоолонд ус тогтдог.

Тухайлбал нэгдүгээр байршил буюу Вокзал орчимд 2,393 метр урт борооны ус зайлуулах шугам угсрах бол Энхтайвны гүүрний доод талд 1,200 метр шугам угсарна" гэж Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан мэдээллээ.

Авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээтэй болгох долоон байршил:

  1. Баянгол 4-р хороо, Төмөр замын вокзал орчим
  2. Баянгол дүүргийн 5-р хороо, “Алтай” хотхоны 14-р байр орчим
  3. Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим
  4. Хан-Уул дүүргийн 15-р хороо, Энхтайвны гүүр доор
  5. Хан-Уул дүүргийн 3-р хороо, ТЭЦ 3 буюу ажилчны гудамж
  6. “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам
  7. Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгат орчимд борооны улирал эхлэхээс өмнө буюу дулаарчихвал гуравдугаар сард шугам угсрах ажлыг эхэлж, тавдугаар сарын сүүлээр дуусгахаар төлөвлөжээ.

Дараагийн удаад хөрсний ус зайлуулах шугам болон үерийн хамгаалалтын байгууламж барих байршлуудыг танилцуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.178.111] 2025/2/5
ӨНГӨРСӨН ЗУН НАМАР ХИЙГЭЭД БАЙГААГҮЙ ЮМ УУ ЛАЛРУУДАА
0 | 0 Хариулах
Зочин [172.59.189.92] 2025/2/4
Bordur solihgvi gsn odoo us zailuulah hiij bn gd dahiad borduriig ni ewdehvv
0 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/2/4
1000 жилийн өмнөх ажилыг дуурайгаад хйж чадахгүй юм даа.
0 | 0 Хариулах
МАН бол монголын №1 дайсан [66.181.160.89] 2025/2/4
ерөөс огт хотхон хороолол баригдах ёсгүй газрууд шүүдээ, МАН хулгайчуудын газрын наймаагаар боссон энэ олон хорооллууд гэр хороололд боссон бол одоо улаанбаатар хотын утаа түгжрэл гэж байхуу.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.27] 2025/2/4
сайхан мэдээ...гэхдээ шинэ хучсан замаа дахиад эвдэнэ гэсэн үг юм уу?! өнгөрсөн 2 жилд шугам хийгээд байна гэж яриад байсан санах юм... today why... тэс дараагаар биш хойноос хийж байгаа юм бол.
0 | 0 Хариулах