ФОТО: 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг хөшгөө нээв
"Лос-Анжелес 2028" олимпын эрхийн тэмцээн айсуй өнөө цаг үед Монголын 3х3 сагсан бөмбөгт Үндэсний Дээд лиг өнөөдөр нээлтээ хийв.
Спортын Төв Ордонд хоёр өдөр үргэлжлэх тус лигийн эхний зогсоолд түрүүлсэн баг ирэх зургаадугаар сард Сингапур Улсад зохион байгуулагдах "Лион Сити" чалленжер тэмцээнд өрсөлдөх эрхээ авах аж.
Лигийн хүрээнд чалленжер тэмцээний эрх зургаа, эмэгтэйчүүдийн цуврал тэмцээний нэг, Их Дуулга тэмцээний дөрвөн эрх олгох юм.
Зогсоол 1 тэмцээний дараа үргэлжлүүлээд "FIBA 3x3 ULAANBAATAR SUPER QUEST 2026" олон улсын тэмцээнийг зохион байгуулна. Шар тивийн шилдгүүд өрсөлдөх тус тэмцээний эхний хоёр байранд орсон баг БНХАУ-ын Чендү хотод болох Их Дуулга тэмцээний эрх авна. Уг тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Казахстан, Монголын 12 баг өрсөлдөнө.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
