Нийслэл хотод ус ихээр тогтдог байршлуудад борооны ус зайлуулах шугамын ажлууд үргэлжилж байгааг мэдээллээ.
Тодруулбал ГУББГ-аас Улаанбаатар хотод хамгийн их ус тогтдог 20 гаруй байршилд үе шаттайгаар борооны ус зайлуулах шугам угсарчээ.
2025 онд ус ихээр тогтдог 11 байршлыг эрэмбэлэн сонгож, 400-1,200 хүртэл диаметртэй төмөр бетон хоолойгоор нийт 16 км урт борооны ус зайлуулах шугам суурилуулж байгаа аж.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Геодези, усны барилга байгууламжийн газар сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хамгийн их ус тогтдог, явган хүн байтугай автомашин зорчих боломжгүй байсан 20 гаруй байршилд борооны ус зайлуулах шугам угсарсан.
Ус ихээр тогтдог 11 байршилд энэ жил 400-1,200 хүртэл диаметртэй төмөр бетон хоолойгоор нийт 16 км урт борооны ус зайлуулах шугам угсарч байна.
Манай залуус зуны амралтын хугацаанд гол ажлаа нугалахаар хичээж байгаа. Авто замын зорчих хэсэгт хийгдэж буй дээрх ажлуудад хүлээцтэй хандаж байгаа иргэдэд талархал илэрхийлье" гэв.
Энэ зун борооны ус зайлуулах шугам угсарч байгаа байршлууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!