Энэ он гарсаар 61 автомашин хулгайд алдагджээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав.

2026 оны эхний гурван сарын байдлаар

  • 1,557 орон байрны хулгай
  • 253 халаасны хулгай
  • 61 автомашины хулгай
  • 309 малын хулгай гарсан байна.

Тухайлбал өсвөр насны хүүхдүүд эмнэлгийн гаднаас автомашин хулгайлсан хэрэг гуравдугаар сарын 30-нд гарсан байдаг. 

"Нэр бүхий төрөх эмнэлгийн гаднаас автомашинаа хулгайд алдчихлаа" гэх дуудлага мэдээллийн дагуу шуурхай бүрэлдэхүүн шалгалтын ажиллагаа явуулахад 13-14 насны хүүхдүүд асаалттай орхисон автомашиныг хулгайлсан болох нь тогтоогдож, уг тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өгсөн байна.

Иймд тээврийн хэрэгслээ асаалттай, онгорхой орхихгүй байхыг сэрэмжлүүлсэн билээ. 

зураг
 
Эх сурвалж: ЦЕГ