ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн Банкнаас “Монголын эдийн засгийн тойм” тайланг танилцуулна
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
Даунтаун оффисын 1204 тоотод
10:00 цагт Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын өргөдөлтэй допингийн маргааныг шийдвэрлэх спортын арбитрын шүүх хурал болно.
Д.Сүхбаатарын талбайд
10:00-17:00 цагт Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно.
"MCS Plaza"-ийн хурлын өрөөнд
11:00-11:45 цагт Дэлхийн Банкнаас “Монголын эдийн засгийн тойм” тайланг танилцуулна.
ГБХНХЯ-ны 10 давхрын хурлын танхимд
14:00-16:00 цагт “Монгол дахь Бие даан амьдрах төвүүдийн сүлжээг бэхжүүлэх замаар нуугдмал байдалтай байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах” төслийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
