Боксын тивийн аваргад 11 орны тамирчин шигшээ шатанд шалгарчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад сонирхогчдын боксын тивийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Шар тивийн 26 орон өрсөлдөж байгаа тус тэмцээний шигшээ шатанд өрсөлдөх тамирчид тодорчээ.

Эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд 11 улсын тамирчид алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан нар алтан медалийн төлөө тунаж үлджээ.

Э.Номундарь Вьетнам, Казахстаны боксчдыг ялснаар тивийн аваргын төлөө дэлхийн аварга, Энэтхэгийн Минакши Хүүдатай тулалдах бол Х.Билгүүнсайхан Японы Руи Ямагүчитай алтын төлөө өрсөлдөхөөр болов.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд М.Намуун, эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Г.Далай, эрэгтэйчүүдийн 85 кг-ын жинд Д.Бариахаан нар хүрэл медаль хүртлээ.

зураг
 

Шигшээд 11 орны тамирчин үлдсэнээс Энэтхэг, Казахстан тус бүр найм, Узбекистаны долоон боксчин шалгарчээ. Шигшээ тоглолтууд маргаашаас буюу энэ сарын 9-ний Пүрэв гарагт 13:00 цагаас эмэгтэйчүүд, 10-ны Баасан гарагт 13:00 цагаас эрчүүд тулалдах юм.