АН Үндэсний бодлогын хорооны гишүүдээ өнөөдөр батламжилж, маргааш генсек, дэд дарга нараа сонгоно
Ардчилсан Намын XVIII Их хурал өнөөдөр Степпе Арена цогцолборт болж байна. Хуралд сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон 1,800 төлөөлөгч оролцож байгаа аж.
Энэхүү хурлаар АН-ын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргийн намын хорооны гишүүд болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийг батламжлав.
Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний 4,250 суудлын төлөө 7,000 гаруй гишүүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж 70 шахам хувь нь анх удаа сонгогдсон байна. Харин шинээр бүрдсэн ҮБХ нь 378 гишүүнтэй бөгөөд тэдний 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд байгаа аж.
Мөн өнөөдрийн хурлаар Хяналтын ерөнхий хорооны 15 гишүүнийг сонгоно.
Ийнхүү шинээр бүрдэж, Их хурлаас батламжилсан Үндэсний бодлогын хорооны анхны хурал маргааш /2026.04.09/ болох бөгөөд энэ хурлаас намын ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нараа сонгох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






