“Мэргэлнэ, засал хийнэ” гэх үйлдлийн аргаар бусдад ₮2.5 тэрбумын хохирол учруулсан этгээдийг баривчилжээ

П.Сайнжаргал, IKON.MN
5 минутын өмнө
iKon.MN

Нэр бүхий фэйсбүүк хаягаар дамжуулан “Мэргэлнэ, засал хийнэ” гэх үйлдлийн аргаар иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан залилсан иргэнийг олж баривчилжээ. 

Тодруулбал цахим орчинд "мэргэлнэ, засал хийнэ” гэх үйлдлийн аргаар бусдад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр олж тогтоон баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. 

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ. 

зураг
 
Эх сурвалж: ЦЕГ
зураг