Энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгаар, 12-нд төв, зүүн аймгуудаар бороо орж, цасаар шуурна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2026 оны 04-р сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 09-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар,
- 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр,
- 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- 10, 12-нд нутгийн зарим газраар,
- 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1...+6 градус,
- Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.
- 11-нд нутгийн хойд хэсгээр,
- 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

