"Иргэд мэдээлэлгүй эсвэл санхүүгийн боломжгүй байсан ч шударга ёс тогтоолгох эрхээ эдлэх ёстой" гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газартай 2022 оноос хойш хамтран ажиллаж, богино хугацааны төсөл хэрэгжүүлсэн юм. Тус төслийн хүрээнд улс төрч, сэтгүүлчдэд зориулж шүүхийн талаар анхаарах ёстой асуудлын талаар зөвлөмж гаргаж байв. Тэгвэл энэ удаад иргэдийн шударга ёс тогтоолгох эрхийг хангах үүднээс “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл болон Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр тус Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхэлсэн Комиссарын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийг хэрхэн хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг яаж гүнзгийрүүлэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр (2025.05.14) зохион байгууллаа.

"Бид иргэдийн шүүхэд хандах хүртээмжийг нэмэгдүүлье гэж гол зорилгоо тавьсан"

зураг
 

Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав дараах мэдээлэл өглөө. Тэрбээр "Улс төрчид өөрийгөө сурталчлахын тулд тодорхой мэдээлэл хийж болно.

Гэхдээ тодорхой шүүгч болон хэргийн агуулга руу орж, шийдэгдээгүй байхад нь хөндлөнгөөс дүгнэх, урьдчилан таамаглаж болохгүй гэсэн зөвлөмжүүдийг Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газартай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд гаргасан. Энэхүү зөвлөмжийг 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө улс төрчдөд хүргүүлсэн. 

Харин сэтгүүлчид шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын мэдээллийг сайн өгөх хэрэгтэй байгаа. Гэм буруу нь тогтоогдсоны дараа хүн гэм буруутайд тооцогддог. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээлэл хэрхэн явагддаг талаар сэтгүүлчдэд зөвлөмж өгөх ажил амжилттай хэрэгжсэн. 

Харин одоо бол иргэдэд шүүхийн тэгш эрх, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх үүднээс “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр Канад Улсын шүүхийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж байна. Канадын талаас шүүхийг хүн бүрд хэрхэн хүртээмжтэй байлгах вэ гэдэг талаас ярилцаж байгаа.  Энэ агуулга нь 2024 онд баталсан шүүх эрх мэдлийн 10 жилийн төлөвлөгөөтэй уялдаж байгаа юм.

Бид иргэдийн шүүхэд хандах хүртээмжийг нэмэгдүүлье гэж гол зорилгоо тавьсан. Иргэн бүр биеэр, цаасаар, цахимаар гэх мэт аль ч боломжоор шүүхэд хандах эрхийг нээж, тэрийг нь шүүх богино хугацаанд шийддэг байх хэрэгтэй. Үүний тулд бидэнд мэдээлэл хэрэгтэй. 

Мэдээллийг боломжит арга хэрэгслээр хамгийн сайн хүргэдэг байхын тулд сэтгүүлчид болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах юм. Гэхдээ хамтарч ажиллах хэрэгтэй гээд шүүхийн хараат бус байдал алдагдах ёсгүй. Шүүхийн процесс хэнээс ч хамааралгүй явдаг гэх мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой. Олон нийтийн хий хардлагыг арилгаж, мэдээллийг зөв өгөх хэрэгтэй байна. Шүүгчид тодорхой нэг хэрэг маргаан шийдвэрлэх үедээ олон цахим сүлжээнд явж буй мэдээллийн нөлөөлөлд автахгүй байх нь хуулиар баталгаажсан" гэв.

"Иргэдийн шүүхээс үйлчилгээ авах эрхийг хангах үүднээс тулгарч буй асуудлыг заавал шийдэх хэрэгтэй"

зураг
 

Үргэлжлүүлэн Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газрын олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков  "Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд гэх төслийг хэрэгжүүлснээр шүүгчдэд зориулсан сургалт, мэдлэг олгох ажлуудыг зохион байгуулна. Жишээлбэл шинээр сонгогдсон ерөнхий шүүгч нарт зориулж үндсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт явуулах хэрэгтэй. 

Мөн шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг сайжруулах үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн мэдээлж байгаагаас энэ бүхэн шалтгаалж байдаг. Эхний ээлжид шүүгчдийн гаргаж буй шийдвэрийг сэтгүүлчид маш сайн ойлгодог байх ёстой. Сэтгүүлчид шүүх хурлын танхимд ороод тоног төхөөрөмжөө чөлөөтэй байршуулаад мэдээлэл бэлтгэж чаддаг байх ёстой. 

Иргэдийн шүүхээс үйлчилгээ авах эрхийг хангах үүднээс тулгарч буй асуудлыг заавал шийдэх хэрэгтэй. Тухайлбал иргэд мэдээлэлгүй эсвэл санхүүгийн боломжгүйгээс болж шударга ёс тогтоолгох эрхээ эдэлж чадахгүй байж болохгүй. Тиймээс иргэдийн эрхийг хязгаарлаж буй зүйлийг арилгах үүднээс “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийг хэрэгжүүлэх юм" хэмээн мэдээлэл өгөв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Галт түймэр албаар тавьж бэлчээргүй болгож хорлоод [79.116.168.59] 2025/5/14
😤 Тогтвортой хөгжлийн зорилтууд буюу агенда 2030 гээд шулмын хорлолд Канад бүрэн унаж байгаа!!!Монгол ч ялгаагүй.Гэсэн ч тэр канаддаа наад элийрлээ ярьдаа!!
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.160] 2025/5/14
Сайхан үлгэр 😂😂😂
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.205] 2025/5/14
Яг үнэн. Хувийн сургууль төгссөн хэдэн бүлэглэл бүгдийг нь атгачихсан их мөнгө эргэлддэг үйлдвэрлэл юм.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.121] 2025/5/14
Ардын нам ухаантай хүмүүсээ намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн оркууд Сангийн сайдаар үлдлээ дээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.179] 2025/5/14
шинээр томилогдсон ерөнхий шүүгч нарт сургалт явуулах хэрэгтэй гэжээ, яг үнэн, зүгээр л томилсон хүнийхээ үгэнд орох ёстой гэж л боддог аятай шийдвэрүүд олон, ёсзүй гэдэг маш өндөр байх ёстой үүрэгтэй хүмүүс хэрнээ тэрийгээ гадарладаг юмуудаа
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.205] 2025/5/14
Сурахгүй ш тээ. Зүгээр үгүй хийх хэрэгтэй. Алгоритм бүхий робот хамаагүй дээр сонголт. өөр арга байхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.135] 2025/5/17
Канадуудыг нэг их шүтээд хэрэггүй дээ. Монголд доройтох замын канадууд засалцаж байгаа шүү.
0 | 0 Хариулах