Кофены олон төрлийн онцгой амтыг мэдэрч, мэргэжлийн экспертүүдтэй уулзан мэдлэг тэлэх боломжит "Specially Coffee Fest 2025" өдөрлөг тавдугаар сарын 21-нд "Туушин" зочид буудалд болно.
Тус өдөрлөгийг зорин ирэх кофенд дурлагсдад зориулан
Хүмүүс кофег зөвхөн сэргэх зорилгоор бус өдөр тутмын амьдралынхаа салшгүй хэрэглээ болгож нэгэнт хэвшжээ.
Гаалийн тоон мэдээллээс харахад 2024 онд кофены хэрэглээ 24%-иар өссөн ба харин энэ оны эхний дөрвөн сард 276.9 тонн 2.5 сая ам.доллар буюу ₮8.7 тэрбумын кофе Монгол Улсад импортоор орж ирсэн дүн мэдээ байна.
Ийнхүү бидний өдөр тутмын хэрэглээнд орж ирсэн КОФЕ-ны амт чанар, онцлогийн талаар Coffee namu/"Номад Эф Энд Би" ХХК-ийн ерөнхий захирал Б.Цэрэнбаттай ярилцсанаа уншигч Та бүхэнд хүргэе.
-Монголд кофены соёлыг түгээсэн, цогц мэдээлэл олгох зорилго бүхий өдөрлөг, үйл ажиллагаа тэр бүр тохиодоггүй. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээний онцлог, ач холбогдол болон зохион байгуулалтын гол зорилгоос яриагаа эхлэх үү?
-Нэг үеэ бодвол монголчуудын кофены талаарх ойлголт, мэдлэг нэмэгдсэн гэж хардаг.
Энгийнээр хэлбэл "YeYe"-ний хэрэглээнээс цаашилж, үрийн кофе боловсруулж уугаад сурчихлаа. Томоохон ая тухтай сүлжээ дэлгүүрүүд ч боломжийн үнэтэй үрийн кофег худалдан борлуулж, хэрэглэгчдэд үйлчилж байна.
Кофены дараагийн давлагаа спешалти кофег ч хүмүүс харьцангуй мэддэг болсон. Хаана, аль тивд ургаж ямар процессыг хийснээс хамаарч амт чанар нь харилцан адилгүй бөгөөд хуурах процесс ч гэсэн кофены амтанд нөлөөлдгийг хэрэглэгчид сонирхдог болсон.
Бидний хувьд кофены талаарх энэ бүх сонирхол болон мэдээллийг системтэй, дэс дараалалтайгаар хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байна. Тиймээс ч "Specially Coffee Fest 2025" эвентийн гол зорилго ч үүнд оршиж байгаа.
-Кофены төрөл болгоныг сайн ялгадаггүй, улмаар сонголтоо оновчтой хийж чаддаггүй тохиолдол бий. Ер нь кофе дотроо хэдэн төрөлтэй юм бэ, ийм ангилал бий юу?
-Кофег дотор нь энгийнээр тайлбарлавал:
Дэлхийн дулаарлаас шалтгаалан спешалти кофе улам хомстож байгаа. Спешалти кофе нь өндөрлөг бүс өглөө оройны температурын ялгаа ихтэй галт уулын хөрстэй бүс нутгуудад ургадаг.
Гэйша (Geisha) кофе нь хуучин үнэлгээний системээр бол 90-ээс дээш оноо авдаг кофе юм. Сортоосоо хамаараад үнэлгээ нь өөр.
Гэйша нь Этиоп гаралтай. Гэхдээ хамгийн алдартай нь Панамынх.
Панам улсын Hancienda La Esmeralda хэмээх дэлхийд алдартай кофены ферм бий. 2000-аад оны үеэрх дуудлага худалдаагаар маш өндөр үнэлгээ хүрч анх алдар нэр нь түгж эхэлсэн.
Одоо зах зээлийн ханшаар килограмм нь 1,000-5,000 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Маш их арчилгаа шаарддаг сорт. Жижиг талбайд багахан хэмжээнд тариалдаг. Тариаланчид энэ чиглэлээр дагнасан буюу Geisha тарьдаг хүмүүс зөвхөн үүнийгээ л тарина. Яагаад гэвэл маш их цаг зарцуулна, арчилгаа тордлогоо ихтэй тул тэр л дээ.
Амт нь зах зээлд өндөр үнэлэгдэж байгаа учраас үнэтэй.
Ташрамд дурдахад, энэ сарын 21-нд болох эвентийн үеэр гэйша кофег амталж үзэх боломжтой. Өндөр үнэтэй кофенуудыг үнэгүй, хязгааргүй амтлах боломж тэнд бий.
Энэ арга хэмжээнд зориулж аль болох тив болгоноос кофе авчрахыг зорьсон. Кофены олон төрөлтэй эвентэд ирж, кофены гарал үүслийн амтны ялгаануудтай unlimited ууж танилцаарай.
-Эвентэд олон улсын мэргэжлийн экспертүүд уригдан оролцож мэдлэг мэдээлэл, туршлагаа хуваалцах юм байна. Илтгэлийн сэдвээс харахад "Кофены ногоон үрийн аялал", "Хууралтын төрлүүд", "Бариста нарын Ferrari La Marzocco" зэрэг ойлголт тэлэхүйц агуулгыг багтаажээ.
-Кофег жимс байхаас эхлүүлээд хэрэглэгчийн аяганд эцсийн бүтээгдэхүүн болж очих хүртэлх чухал үүргийг гүйцэтгэдэг Green bean buyer уригдан оролцоно.
Тэд кофены үрийг ялган сортолж, худалдан авч, тээвэрлээд агуулахад авчрахад гар бие оролцдог хүмүүс.
Анх бол бүс нутгаас хамааран кофены ногоон үрийг үйлдвэрлэх процесс харилцан адилгүй байсан. Тухайлбал ус ихтэй газруудад washed аргыг түлхүү хэрэглэж байв. Харин Этиоп зэрэг ус багатай орнуудад natural аргыг түгээмэл хэрэглэж ирсэн. Гэхдээ одоо бол кофены салбар хөгжихийн хэрээр янз бүрийн процесс хийдэг болсон. Сүүлийн үед жишээ нь wine боловсруулдаг аргаас санаа авсан anaerobic процессинг их тренд болж байгаа. Эвент дээр энэ талаар ч илүү дэлгэрэнгүй экспертүүдээс нь сонсоод зогсохгүй бүр амтлах боломжтой шүү.
-Кофены үрийг хуурахад ч тусгай арга барилтай учир мэргэжлийн ур чадвар шаардах болов уу?
-Тэгэлгүй яахав. Дээр дурдсанчлан сорчлон авчирсан үрийг хуурч боловсруулах нь амт чанарт шууд нөлөөлнө. Нарийн арга ажиллагаатай, мэргэжлийн хүний оролцоотой ажил.
Тиймээс ч энэ удаагийн өдөрлөгт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, итгэмжлэгдсэн хууралтын мэргэжилтэн, амт мэдрэхүйн шинжээч, өндөр түвшний эксперт Albert Kwak уригдан оролцоно.
Мөн ‘’La Marzocco” брэндийн Зүүн Хойд Ази болон Хятадын бүсийг хариуцсан захирал Alberto Mattiello хүндэт зочин, илтгэгчээр уригдсан. "La Marzocco" нь Итали улсад үүсгэн байгуулагдсан 100-аад жилийн түүхтэй дэлхийн хамгийн алдартай эспрессо машин үйлдвэрлэгчдийн нэг. Гар аргаар хийгддэг өндөр чанартай машинуудаараа алдартай.
Эвентийн үеэр салбартаа тэргүүлэгч экспертүүдтэй өөрийн биеэр уулзан нэтворкинг хийж яриа өрнүүлэх бүрэн боломжтой шүү.
-Өдөрлөгийн үеэр спешалти кофены амьд домог Kenneth Davids-ын “XXI зууны кофе” номын албан ёсны нээлтийг зохион байгуулна гэсэн үү?
-Бид энэхүү номоо спешалти эвент дээр хямдралтай үнээр худалдаалж байгаа. Хүмүүс кофег системтэй ойлгож хэрэглээсэй гэж хүсдэг. Тиймээс номын гол зорилго нь ойлголт өгөхөд оршино.
Номын зохиолч Kenneth Davids одоо 89 настай хүн. Монголд ирж, бидний зохион байгуулж буй эвентэд зочин илтгэгчээр оролцох маш их сонирхолтой байсан. Хэдийгээр биечилж ирж чадаагүй ч цахимаар сэтгэгдлээ хуваалцана. Түүний хувьд спешалти кофены анхны стандартыг гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн.
Харин бидний хувьд энэ номыг монгол уншигчдад хүргэх нь редакцын зүгээс бол энгийн нэг орчуулгын ажил биш байсан юм.
Уншигчдад кофены нарийн мэргэжлийн нэр томьёог монгол хэлнээ буулган, шинэ үгсээр арвижуулж (неологизм) хийснээр, энэ салбарт болон кофены соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан билээ.
-Ихэнх хүн өөрийнхөө уудаг цөөн хэдэн төрлийн кофен дунд л эргэлддэг шүү дээ. Тиймээс ч ойлголт мэдлэгээ нэмэгдүүлбэл илүү олон төрлийн амтыг мэдрэх боломжтой байх. Хэрэглэгчийн кофены боловсрол маш чухал болов уу?
-Нэг талдаа хэрэглэгчдэд өгөөжтэй. Нөгөө талаар тариаланчдын нөр их хөдөлмөрийг үнэлж, хүндэтгэж чадна гэсэн үг.
Тэдний хүч хөдөлмөр зарцуулж тариалсан кофег нь үнэлж чаддаг хэрэглэгчидтэй болно.
Энэ удаагийн эвентэд уригдан оролцох Coffee Libre-ийн үүсгэн байгуулагч, green bean buyer Libre Pil нь тариаланчдыг илүүтэй онцолдог. Солонгос улсдаа нэлээд нөлөө бүхий хүн байгаа. БНСУ-даа салбарынхан нь спешалти кофены загалмайлсан эцэг гэж дууддаг хүн юм.
Тэрээр маркетингаа хийхдээ кофе тариаланчдын зургийг гаргаж түүхийг нь онцолдог. Түүний энэ арга барил фермерүүдийн кофег өндөр үнэд хүргэж худалдаалснаар амьдралд нь нэмэр болох философийг агуулдаг.
Удахгүй Монголд ирээд ногоон үрийн талаар сонирхолтой мэдээллийг хуваалцах нь ээ.
-Хэрэглэж байгаа бүтээгдэхүүн маань хаанаас гаралтай, эх сурвалж нь тодорхой юу гэдэгт хэрэглэгчид гярхай ханддаг болжээ. Энэ нь эрүүл мэнд, эдийн засгийн зэрэг олон шалтгаантай болов уу?
-Сүүлийн үеийн чиг хандлага яг энэ. Өөрийн хэрэглээнээс хамааран тодорхой хэмжээнд нийгэмдээ сайн нөлөө үзүүлэх зорилго ч байж болно. Хүмүүсийн зорилго олон янз болчихсон.
-Кофе бидний эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ? Хүний сэтгэл зүй, төвлөрөлд хэрхэн нөлөөлдөг вэ гэх энэ асуулт хэрэглэгч бүрийн сонирхлыг татах болов уу?
-Алив зүйлийг хэтрүүлэн хэрэглэвэл мэдээж хортой. Зохист хэмжээгээ бариад хэрэглэвэл эрүүл мэндийн ундаа гэсэн үг.
Шавжаас өөрийгөө хамгаалж ургамлын ялгаруулдаг бодисыг кафеин гэнэ. Гэхдээ шавжтай харьцуулбал хүн хамаагүй том бие организмтай шүү дээ. Тэр ч утгаараа эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх тохиолдлууд байна. Харин хэтрүүлбэл буруугаар эргэж мэднэ.
-Өдөрт хэдэн аяга кофе зохист хэрэглээ болох вэ. Өөрт байгаа мэдээллийнхээ хүрээнд хуваалцахгүй юу?
-Миний хувьд өдөрт нэг аяга кофе уудаг. Кофе уух бүхий л мөчдөө маш их ач холбогдол өгдөг. Нэг аяга уухдаа час хийсэн кофег таашааж хэрэглэдэг гэж хэлж болно. Эрч хүчээ сэргээх зорилгоор гэхээс илүүтэй таашааж хэрэглэдэг.
Яг одоо байгаа цаг мөчдөө амьдрах үзэл санаа юм.
Энэ нь кофе ууж байгаа болохоор биш, зүгээр л кофег далимдуулаад тухайн агшиндаа амьдарч байгаа гэсэн үг.
-Таны хувьд бизнесийнхээ цаашдын философийг хэрхэн харж байгаа вэ?
-Coffee namu 2008 онд Солонгост үүсгэн байгуулагдаж байсан. Улмаар 2019 онд premium салбарынхаа эрхийг нь авч байлаа. Гэхдээ солонгосын амьдралын хэв маяг биднээс өөр учраас үндсэн философийг бага зэрэг өөрчилсөн.
''Амьдрал бол энэ мөч'' энэ бол бидний философи.
Дээр дурдсанчлан бид "Одоо байгаа цаг мөчдөө амьдрахуйц философи"-ийг баримталж байна. Завгүй амьдралын хэв маягаасаа ангижирч, стрессээ түр хугацаанд мартаад кофе ууж суух орчин, орон зай хааяа бидэнд хэрэгтэй байдаг. Энэ агуулгаараа ихэнхдээ оффисын ойролцоо салбаруудаа нээсэн.
''Амьдрал бол энэ мөч'' энэ бол бидний философи.
Тус арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл specialtycoffee.mn вебээр зочлоорой.
-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.
Утас: 7772-4422
www.facebook.com/coffeenamumongolia
www.instagram.com/coffeenamumongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
|