Арслантай тулалдсаныг нь нотлох хазалтын ул мөр эртний Ромын гладиаторын араг яснаас илэрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Эртний Ромын мэсчин боолын араг яснаас арслангийн хазалтын ул мөр илрүүлснээ тухайн үед хүн, араатан хоёр тулалддаг байсны анхны археологийн нотолгоо гэж үзэж байгаагаа судлаачид мэдээлжээ.

2004 онд Английн Йорк хотын Дриффилд Террас хэмээх газраас илрүүлсэн гладиаторын булш нь дэлхийн хамгийн сайн хадгалагдаж үлдсэн ийм төрлийн олдворт тооцогддог юм.

Эндээс олдсон залуу гладиаторын аарцгийн яснаас арсланд хазуулснаас үүдэлтэй шүдний ором саяхан илрүүлжээ.

Судалгааг ахалсан шүүх эмнэлгийн шинжээч, профессор Тим Томпсон үүнийг гладиатор, мийн овгийн араатан хоёр тулалдаж байсныг батлах “анхны биет баримт” гэж дүгнэсэн байна.

зураг
 

“Олон жилийн турш Ромын гладиаторууд болон араатан амьтдын тулааны талаарх бидний ойлголт түүхийн бичвэр, уран сайхны дүрслэлд тулгуурлаж ирсэн. Энэ олдвор нь ийм тулаан зохион байгуулагддаг байсныг баталж байгаагаас гадна эртний Ромын зугаа цэнгэлийн соёлын талаарх бидний ойлголтыг бататгаж байна” гэж тэр хэлжээ.

Түүний баг хүн ба араатны халз тулаан хэрхэн өрнөснийг гурван хэмжээст сканнерын тусламжтай тогтоосон юм байна.

“Араатны хазалт гладиаторын амиа алдсан цаг үетэй давхацсаныг бид баталгаатай хэлж чадна. Тиймээс энэ бол нас барсан хүний хүүрийг араатан амьтан оролдсоны ул мөр лав биш юм” гэж Ирландын Майнут Их сургуулийн профессор Томпсон дүгнэжээ.

Ямар амьтан хазсаныг судлаад арслан байсныг нь бас тогтоосон байна.

Цаашлаад гладиаторын үхэх үеийн нөхцөл байдлыг арслангийн хазалтын хэлбэрээр тодорхойлжээ.

“Арслангууд хүн рүү дайрахдаа аарцгийн хэсгийг хазах магадлал бага. Тиймээс гладиаторыг хүчин мөхөстөж, газарт унасан үед арслан аарцгаас нь зуугаад чирсэн байх өндөр магадлалтай” гэж Томпсон тайлбарласан байна.

зураг
 

Араг ясны эзэн 26-35 насны эрэгтэй хүн байсан бөгөөд түүнийг өөр хоёр хүний хамт оршуулж, адууны ясаар хучсан байжээ.

Йоркийн Их сургуулийн Остеоархеологийн тэнхимийн багш Мэлин Холст 30 орчим жил янз бүрийн олдвор судлахдаа ийм тод араатны хазалтын ул мөртэй таарч байгаагүйгээ илэрхийлжээ.

Судалсан араг яснаас бас мөр болон нуруундаа гэмтэл авч байсан шинж тэмдэг илэрсэн нь гладиаторуудын хүнд хэцүү бөгөөд богинохон амьдралыг харуулсан байна.

“Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм олдвор. Учир нь бид эндээс гладиаторын амьдрал ямар байсан талаар илүү тод дүр зургийг харах боломжтой болж байна” гэж Холст ярьжээ.

Судлаачид үүнийг Ромын захиргаанд байсан Йорк хотын хаа нэгтээ гладиаторуудын тулааныг зохион байгуулдаг амфитеатр байсны нэг нотолгоо гэж үзэж байна. Одоогоор ийм байгууламжийн үлдэгдлийг хараахан олоогүй байгаа юм.

“Энэ хүн хэрхэн энд ирж дууссаныг бид хэзээ ч мэдэж чадахгүй байх. Ямартай ч тэр бусдыг зугаацуулахын тулд тулаанд ордог байсан гэдэгт бид итгэлтэй байна. Өнөөдрийг хүртэл тухайн үедээ тулааны ертөнцийн Уэмбли Стадионд тооцогддог байсан Ромын Колизейгээс л остеоархеологийн ийм нотолгоо олдож байсан тул энэ олдворын ач холбогдол маш өндөр юм” гэж York Archaeology байгууллагын гүйцэтгэх захирал Дэвид Жэннингс дүгнэжээ.

Энэхүү судалгааны тайлан “Journal of Sicence and Medical Research PLoS One” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.226] 2025/4/24
Хорвоогийн жамаар одоогийн манай ардын намынхан үхэж далд орж үгүй болвол, булш хөшөөн дээр нь хүмүүс очиж шүлс, цэрээ нулимаад хараал зүхэл сараачиж ер нь ямар байх болоо? Ер нь сайн сайхнаар л дурсахуй нь ойлгомжтой л доо!
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.190.240] 2025/4/24
Хэн харсан юм бол!! Ккк
0 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/27
цэцэг таньдаггүй эрвээхэй
0 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/27
болихгүй бол 🗡
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [122.201.31.14] 2025/4/24
Ер нь тэр Крым чинь тэр чигтээ манай газар нутаг юм байгаашдээ! Манай алтан ордын нутаг манайхан авчик юмсан
1 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [122.201.31.14] 2025/4/24
Үнэхээр мундаг эрэлхэг зоригтой Ромын гладиаторуудын болон Ромын армийн эрэлхэг цэргүүдийн суу алдар бадраг ээ !
2 | 2 Хариулах
Зочин [192.82.88.242] 2025/4/24
заа баярлалаа нтр
1 | 0 Хариулах
Зочин [207.167.89.99] 2025/4/24
Суу алдар бадар ч гэх шиг хэхэ боолуудыг хүчээр хооронд нь алалцуулж ард иргэдийг бослого гаргахгуулахгүй зугаацуулан анхаарлыг нь сарниулдаг арга хэмжээ байсан юм
1 | 0 Хариулах
өвгөн [192.82.65.103] 2025/4/24
Эрдэмтэд олон жилийн дараа путлерийн шарилыг энэ хүн олон зуун мянган хүний амиар наадсан цуст фашист алуурчин байсан гэдэг пайзтай хамт олоод ихэд жигшин хогийн тантан руу чулуудах байх дав
5 | 2 Хариулах
Зочин [207.167.89.99] 2025/4/24
Чиний шүтдэг бандера чинь 100 мянган хүүхэд хөгшид гэмгүй хүмүүсийг балмад зэрлэгээр яргалан алсаншт салаваа усрайн минь
0 | 1 Хариулах
Лол [202.126.91.127] 2025/4/24
100к алж бхад нь чи харсан юм уу. Хажууд нь лаа бариад зогсож бсан юм уу. Сайхан шаадаг хар ац бнашд. Оросын тролл лалар чинь үхээч. Хар пизда минь.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.0] 2025/4/24
Их эдийн дарваан Равдан ямар ч сэдвийгУкрОрз руу чирнэ гэнэ шүү
7 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.29] 2025/4/24
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМ!
1 | 3 Хариулах
Зочин [66.181.161.44] 2025/4/24
Мэргэжлийн янхан гэж үүнийг хэлнэ
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.199] 2025/4/24
Хүний үхэл амьдралаар нааддаг ёстой сэжгийн зугаа шүү. Би ноднин зун нэгэн сумын 100 жил үзэж байхад морь нь хүүхдээ чирээд ёстой аймаар юм болсон. Чирэгдсэн хүүхэд нь аймаар цус нөжиндөө холилдчихсон байсан. Ийм юм болчихоод байхад наадаж цэнгэх нь ч хаашаа юм гэж бодогдож байж билээ.
8 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.29] 2025/4/24
ЦАГИЙН ЮМ ЦАГТАА! ТЭР ҮЕД ТИЙМ Л ЁС ЗАНШИЛТАЙ БАЙСАН!
2 | 6 Хариулах
РАВДАН [66.181.160.29] 2025/4/24
ЗЕЛЯГИЙН ШАРИЛЫГ ИРЭЭДҮЙН ЭРДЭМТЭД ОЛООД ЮУ ГЭХ БОЛ! ЭНЭ БОЛ АЛИАЛАГЧ ХҮН БАЙЖЭЭ! ГЭХ БАЙХ ДАА!
2 | 10 Хариулах
Зочин [207.244.89.161] 2025/4/24
боловсролгүй орк мэдээтэйгээ холбоотой юм бичихийн оронд сармагчин луугаа адил өөрийн тэнэгээ л гайхуулж бичих юмдаа
8 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.29] 2025/4/24
ХАРИН Ч ЭНЭ МЭДЭЭТЭЙ ЛОГИК ХОЛБООТОЙ КОММИ БИЧСЭН ГЭЖ БОДОЖ БАЙГАА ШҮҮ! ГЛАДИАТОР БУСДЫГ БАЯСГАХЫН ТУЛД АРСЛАНД ИДҮҮЛЖ! ЗЕЛЯ ӨӨРИЙГӨӨ БАЯСНАХЫН ТУЛД УКРАЙНЧУУДЫГ АЛУУЛЖ БАЙНА!
2 | 6 Хариулах
Зочин [173.232.149.211] 2025/4/24
Ориг путин хуйло аль эрт үхээд одоо хаа нэгтээ хөргөгчин дотор хөлдүү муми болоод хэвтэж байгаа гэж гадуур цуураад байх юм…..
4 | 1 Хариулах