Нийслэл хотод 2025 оны тавдугаар сарын 24-ний Бямба гараг автомашингүй өдөр байх бөгөөд “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт зохион байгуулагдана.
Гүйлтэд оролцогчдын бүртгэл энэ сарын 1-нд эхэлж, өнөөдрийн байдлаар зургаан төрөлд нийт 2,544 иргэн оролцохоор бүртгүүлжээ. Эдгээр иргэний 50 орчим хувь буюу 1,300 нь таван километрийн зайд гүйгчид байна. Таван километрийн зайд 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангилаллаар гүйнэ.
Харин 10, 21 километрийн зайд тус бүр 400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 42 километрт 101, хамгийн бяцхан оролцогчид гүйх боломжтой төрөл болох гэр бүлийн гүйлтэд 190 гаруй иргэн бүртгүүлсэн байна.
2023 онд нийт 13,000 орчим хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлж оролцсон бол өнгөрсөн жил уг тоо хоёр дахин өсөж 30,000 болжээ.
Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликэйшнээр бүртгүүлэх боломжтой бөгөөд энгэрийн дугаар олголт тавдугаар сарын 10-20-ны хооронд үргэлжлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|