Нисгэгчийн алдааны улмаас сумны болон түлшний савыг онгоцноос хаяснаа Өмнөд Солонгосын арми хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт сургуулилалтын нислэгийн үеэр Өмнөд Солонгосын армийн KA-1 хөнгөн байлдааны онгоцноос сумны сав болон түлшний хоосон сав газарт хаясан осол гарсан юм.

Уг осол нь нисгэгчийн санамсаргүй алдаанаас болсныг тус улсын агаарын зэвсэгт хүчний удирдлага өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал нисгэгч бүхээгийн агааржуулалтыг тохируулах гэж байгаад санамсаргүй ослын үеэр хэрэглэдэг тусгай товчийг дарсан юм байна.

Үүний улмаас түлшний хоосон сав болон их хэмжээний сумтай сав онгоцноос салж, газарт унажээ.

Тухайн үед уг онгоц нийслэл Сөүлээс зүүн зүгт 125 км зайд оршдог Пёнчаны ойролцоо ууланд шөнийн нислэг үйлдэж байсан гэнэ.

Осол Баасан гарагийн оройн 8:00 цагийн үед гарчээ. Азаар унасан зүйлс ямар нэг хохирол учруулаагүй байна.

Газарт унагасан зүйлсийг олж цуглуулах ажиллагаанд нэг HH-60 нисдэг тэрэг, 270 орчим цэргийн алба хаагчийг дайчилсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд сумны сав болон түүнээс асгарсан ихэнх сумыг олжээ.

Даваа гарагт цэргүүд түлшний хоосон сав болон үлдсэн 12.7 мм-ийн 500 ширхэг сумыг хайх ажиллагааг үргэлжлүүлсэн байна.

Уг ослын улмаас завсарласан сургуулилалтын нислэгийг Мягмар гарагийн үдээс хойш сэргээхээр болжээ.

Өмнөд Солонгос, АНУ-ын агаарын хүчний хамтарсан сургуулилалт өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт эхэлж, хоёр долоо хоног үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Агаарын зэвсэгт хүчний удирдлагууд болсон явдалд олон нийтээс уучлал гуйж, дахин ийм алдаа гаргуулахгүй байхад анхаарал тавьж ажиллахаа амлажээ.

Гуравдугаар сарын 6-ны өдөр Өмнөд Солонгосын армийн KF-16 сөнөөгч онгоцнууд Сөүлээс зүүн хойд зүгт 40 км зайтай оршдог Почон орчимд бэлтгэл хийж байхдаа сургуулилалтын талбайн гадна Mk82 загварын найман ширхэг бөмбөг санамсаргүй хаясны улмаас 52 хүн шархдаж, олон тооны орон сууцны барилга эвдэрч байлаа. Шархадсан хүмүүсийн 38 нь энгийн иргэд байсан юм.

Уг осол нь нисгэгчид цохилтын байн координатыг гараар буруу оруулснаас болсон гэгдэж байв.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчинд ийм алдаанууд давтагдан гарч байгаа нь ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын цэргийн дэглэм тогтоох оролдлоготой холбогдсон батлан хамгаалахын сайд, өндөр албан тушаалтнууд баривчлагдаж, удирдлагын дээд түвшинд хоосон орон зай үүссэнээс үүдэлтэй гэж зарим ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ГАЙХМААР
7
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.185] 2025/4/23
Баахан энгийн иргэд үхсэн гэсэн бас л нуудаг л юм байна.
1 | 0 Хариулах
Уншигч [66.181.190.39] 2025/4/23
Үүнийг чинь л эрвээхэйн эффект гэдэг юм билээ шд, иймэрхүү осол хэрэг дахин давтагдах магадлалтай гэсэн үг. За монголчилбол үг хүчтэй бас биелэх магадлалтай гэсэн санаа юм уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.79] 2025/4/23
Хромосом дутуу хайнхуйнууд
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.167] 2025/4/23
Ийм байж Хойдуудтай тулалдана нь энэ тэр савсагнах, сумгүй, шатахуунгүй онгоцоор яахнав
0 | 0 Хариулах
Aguu Ih Atdchilsan Hoid Solongos ylna [103.168.34.231] 2025/4/22
fashist amerikiin troll togloomiin uls boloh umnud solongosuud Aguu Hoid Ah nariigaa dairaad irvel sandrahdaa hamag bumbuguu nutag deeree haychihaad sumgui hooson nisej ochood buuduulj unah ni todorhoi bolloo nohoin jogorhoinuud yum daa kkkkkkkkkkkk
2 | 0 Хариулах
Ямар ч хүн алдаа гаргадаг. [66.181.161.143] 2025/4/22
Ямар ч хүн алдаа гаргадаг... Санамсаргүй хийсэн алдаанд ноцтой хохирол гараагүй бол хатуу шийтгэл өгөх хэрэггүй.... Сайн зааж, Хөнгөн журмаар л арга хэмжээ авахад болно...
2 | 1 Хариулах
Зочин [202.21.109.33] 2025/4/24
Саналыг Трампад айлтгая..
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.209] 2025/4/22
СОЛОНГОСТ ХУУЛЬ БУСААР АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЧУУДЫГ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГЫНХОО ТУСЛАМЖТАЙГААР ИЛРҮҮЛЭН БАРИВЧИЛЖ БАЙГАА ГЭСЭН.
1 | 2 Хариулах
Зочин [122.201.31.201] 2025/4/22
Дэлхий хөгжсөөр, хойд солонгос хоцрогдсоор
1 | 3 Хариулах
Зочин гуайд [66.181.184.126] 2025/4/23
Өмнөд Солонгос гэж байхад л хойд Солонгос гээд далийгаад байх юм. Чи харин сумтай гар уу үгүй юу
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.133] 2025/4/22
Өдөр хоног, цаг минутаар зогсолтгүй шинэчлэгдэж яваа өмнөдийн дэвшилтэт технологиуд умардын зэвэнд идэгдсэн төмрийн хогнуудыг ядах юмгүй дор нь будаа болгож хаяна.
2 | 1 Хариулах
Зочин [103.212.118.133] 2025/4/22
Өө хуванцар ялтсаар бүтсэн дэвшилтэт ухаалаг дронууд нь ч умардын зэвэрсэн төмөрнүүдийг дор нь хайлмаг болгож хаяна.
0 | 1 Хариулах
Зочин [122.201.31.201] 2025/4/22
Украйнчууд аргыг нь заагаад өгчихсөн.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.109.33] 2025/4/24
Тэр хогнууд Украйныг үнс болголоо
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [66.181.161.77] 2025/4/22
За сүртэй шдээ! Манайд иванууд байхдаа танкаар гэр дайрч айлын хотыг бөмбөгдөж охид хүүхнүүдийг өчнөөн хүчиндэж байхад монголчууд тоосон ч шинжгүй харин ч одоо ч орос ах нарынхаа хулмасыг үгүйлж сайхан цаг байжээ гэж эмоорон шаналдаг даа😭😭
8 | 4 Хариулах
Зочин [202.55.188.122] 2025/4/22
Ха ха хи хи.бараг л тим
3 | 2 Хариулах
Зочин [45.87.213.229] 2025/4/22
МОЯА ТЭНЭГ АЦНУУД ЖООХОН УЯНГАЛААЧ
3 | 2 Хариулах
Монгол ялна хараал болов уу? [66.181.183.39] 2025/4/22
Монгол ялна гэдэг уриа-г хараал болгосон хуяа нар...
1 | 2 Хариулах
Зочин [173.232.149.211] 2025/4/22
Мояа-чуудыг сайн маажвал цаанаас нь Ху🇨🇳яа тодроод гараад ирдэг
1 | 1 Хариулах
Зочин [66.181.182.50] 2025/4/22
Анхнаасаа л хараалын үг байсан ш дээ. Ацаараа Монгол ялахав дээ.
2 | 1 Хариулах