Уншиж байна ...

ГРАФИК: 2024 онд АНУ-д зорчих виз хүссэн Монголчуудын 40 орчим хувь нь татгалзсан хариу авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 51 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн департамент 2024 онд тус улсад зорчих B ангиллын виз хүссэн иргэдийн хэдэн хувь нь татгалзсан хариу авсныг улс орон бүрээр гаргажээ.

B ангиллын виз нь цагаачлалын бус буюу бизнес, аялал жуулчлалын зорилгоор богино хугацаанд зорчих зориулалттай байдаг.

Монгол улсын хувьд өнгөрсөн онд B ангиллын виз хүссэн иргэдийнх нь 39.36 хувь татгалзсан хариу авчээ. 2023 онд энэ үзүүлэлт 37.34 хувьтай байсан бол 2024 онд ийнхүү хоёр орчим нэгж хувиар өссөн байна.

Дараах графикт дэлхийн бусад улсуудын үзүүлэлтийг харууллаа. Хүн амын тоо болон бусад улс төрийн нөхцөл байдлаас хамаараад цөөн хэдэн улс тэг хувийн татгалзсан хариутай харагдаж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд маш цөөн визийн хүсэлт гаргаад бүгд авсан, эсвэл огт хүсэлт гаргаагүй тохиолдолд ийм өндөр хувьтай харагдаж байгааг төрийн департамент тайлбарлажээ.

Эх сурвалж: state.gov