Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо энэ сарын 17-нд II их хурлаа төрийн ордонд хийхээр товлосноо мэдэгдлээ.
Тус холбоо нь 2019 онд байгуулагдсан бөгөөд Үндэсний их баяр наадмаар монгол адуу уралдах ёстой гэх зарчим баримтлан ажилласаар ирсэн гэв.
"2020 онд монгол үүлдрийн адууны стандартыг баталсан. Гэвч үүнд их насны морины үзүүлэлт алга гэдэг шалтгаанаар уг стандартыг гурван жилийн турш мөрдсөнгүй. 2025 оны зургаадугаар сарын 1-нээс монгол үүлдрийн адууны стандартыг шинэчилбэл Үндэсний их баяр наадмаар монгол морь уралдах хууль тогтоомж хэрэгжих боломжтой болно.
Өнгөрсөн хугацаанд ашиг сонирхлын зөрчилтэй байсан Хөдөө аж ахуйн сайд нар монгол үүлдрийн адууны стандартыг шалтгаангүйгээр хойшлуулж, баталж өгөхгүй, парламентаас гаргасан хуулийг хэрэгжүүлэхгүй байсаар ирлээ.
Иймээс дүрмийг шинэчлэхийн төлөө малчид, уяачид их хуралдаа идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргээрэй" хэмээн тус холбооноос уриалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!