Уншиж байна ...

Ж.Золжаргал: Хөх нүүрсийг эсэргүүцээгүй. Гэхдээ дахиад л нүүрс, барьцалдуулагчид хэдэн их наядыг зарах эрсдэлтэй биш үү

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд "Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт хяналтын сонсгол боллоо. 

Сонсголын үеэр УИХ-ын зарим гишүүн асуулт асууж, холбогдох оролцогчид хариултаа хэлснийг түүвэрлэн хүргэе. 



УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Ж.Нарангэрэл доктор мэргэжилтнийхээ хувьд хөх нүүрс үйлдвэрлэх нь зөв гэж дүгнэсэн байна. 

Хөх нүүрсийг эсэргүүцэх ямар ч шалтгаан надад байхгүй. Гэхдээ дахиад л нүүрс, барьцалдуулагчид хэдэн их наядыг зарах эрсдэлтэй биш үү. Дахиад маргаан үүсэж мэднэ. Яагаад цахилгаан станцаа барихгүй байгаа юм бэ?

Үүний цаана нийтийн төсөв яригдана. Олон зуун хүний амь нас, эрүүл мэнд хөндөгдөнө. Тиймээс дуугүй өнгөрч болохгүй байна. Багануурын нүүрснээс хагас кокс үйлдвэрлэхээр хэдэн хувийн үнстэй болох юм бэ?

"Хамгийн боломжит хувилбар нь хөх нүүрс"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дээрх асуултад ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнгийн Багажит шинжилгээний лабораторийн эрхлэгч, химийн шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэл дараах хариултыг хэллээ. 

Доктор Ж.Нарангэрэл: Хамгийн боломжит хувилбар нь хөх нүүрс. 

Одоогийн мидлингээс хоёр дахин бага дэгдэмхий бодистой. Энэ хэрээр агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Хоёрдугаарт хөх нүүрс буюу хагас коксын замаар бусад улс орнууд ч явсан.

Тухайлбал Хятад улс хагас коксоор утааны бохирдлоо шийдэж, дараа нь хийн хэрэглээнд орсон. Хагас коксын туршилтыг лабораторидоо хийж үзсэн. Өөрөө хийж үзээгүй байж тоо ярьж болохгүй.

Багануурын нүүрсийг өнгөрсөн зун аваад лабораторид турших үед 50 хувийн гарцтай, үнс нь 17 хувь байснаа нэмэгдэж 24 хувийн үнстэй болсон.

Гурван ч үйлдвэр байгуулагдаад хагас коксоо айл өрхөд туршиж үзэхэд утаа хамаагүй буурч байсан. Харамсалтай нь санхүүжилт татаас зогсож, үйлдвэрүүд хаагдаж хаалгаа барьсан байдаг. 

Би "Эрдэнэс үйлдвэр технологийн парк"-ийн үйлдвэрийн ажлын хэсэгт зөвлөхөөр ажилладаг. Хагас коксоор Улаанбаатар хотын угаар, утааг бууруулах боломжтой гэсэн сэтгэлээр орж ажиллаж байгаа.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1122211736034554