Монголбанкнаас 2024 оны нийгэм эдийн засгийн тойм, статистик мэдээллийн хураангуйг танилцууллаа. Энэ үеэр ипотекийн зээлийн талаар дараах мэдээллийг өгөв.
Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Хуримтлалын сан, банкны эх үүсвэрээр нийт 1,432.4 тэрбум төгрөгийн зээлийг 12,150 өрхөд олгосон нь өмнөх оноос 54%-иар, сүүлийн таван жилийн дунджаас 105%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнээс Улаанбаатар хотод 866.2 тэрбум төгрөгийн зээлийг 6,694 өрхөд, 566.2 тэрбум төгрөгийн зээлийг 5,456 өрхөд олгосон (Хүснэгт 1).
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд хөтөлбөрийг Улаанбаатар хот, орон нутагт тэгш хүртээмжтэй хуваарилахыг Монголбанканд даалгасны дагуу 2024 онд орон нутагт нийт санхүүжилтийн 40%-ийг олгосон нь өмнөх онтой харьцуулахад 87%-иар, сүүлийн таван жилийн дунджаас 230%-иар нэмэгдсэн.
Орон нутагт олгосон зээлийн 55%-ийг буюу 310.7 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 3 хувийн хүүгийн татаастай олгосон (Дүрслэл 1).
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!