Аяллын зардалд хамгийн их нөлөөлдөг зүйлсийн нэг бол нислэгийн тийз байдаг. Хэрхэн хямд үнээр, санхүүгийн дарамтгүйгээр нислэгийн тийзээ захиалах талаар танд зориулсан дараах 4 зөвлөмжийг хүргэж байна.
1. Эрт захиалах
Онгоцны тийзээ захиалах хамгийн тохиромжтой хугацаа нь дотоодын нислэгийн хувьд 6–8 долоо хоног, Олон Улсын нислэгийн хувьд 2–3 сарын өмнө захиалбал илүү хямд байна. Ихэнх агаарын тээврийн компаниуд квотын систем ашигладаг бөгөөд эхний зорчигчдод хамгийн хямд үнийг санал болгодог.
Анхаарах зүйл: Ямар ч үед цагийг нь тулгаж захиалбал үнэ нэмэгдэх магадлал өндөр тул нислэг захиалах өдрөө урьдчилан төлөвлөөрэй.
2. Мягмар, Лхагва гарагт хайлт хийх
Хямд өдөр, цаг: Мягмар, Лхагва, Бямба гарагт нислэгийн үнэ хямд байх магадлалтай. Мөн өглөө эрт эсвэл оройны нислэгүүд илүү боломжийн үнэтэй байх хандлагатай.
Улирлын нөлөө: Жуулчдын оргил үеэс зайлсхийх нь нислэгийн зардлыг бууруулах нэг арга юм. Жишээ нь, Тайланд, Вьетнам зэрэг дулаан бүсийн орнуудад өвлийн улиралд цаг агаар хамгийн тааламжтай байдаг тул энэ үед нислэгийн үнэ нэмэгдэх магадлалтай.
Тиймээс, очих газрынхаа улирлын онцлогийг судалж, аялах өдрөө зохицуулан нислэгийн хайлт хийхийг зөвлөж байна.
3. Дамжих нислэг болон Multi-City тасалбар
Шууд нислэгээс илүүтэй, дундаа зогсолттой дамжин өнгөрөх нислэгүүд илүү хямд байх магадлалтай. Хэрэв зогсолт болон хүлээлгийн хугацаа танд асуудалгүй бол энэхүү сонголтоор зардлаа хэмнэх боломжтой. Мөн нэг чиглэлтэй тасалбарын оронд олон хот дамжих (жишээ нь: Улаанбаатар → Бээжин → Сөүл → Улаанбаатар) Multi-City тасалбар сонгох нь заримдаа илүү хямд үнэтэй байдаг тул энэ аргыг ч бас судлаарай.
Анхаарах зүйлс: Та буух, нисэх онгоцны буудал хоорондын зай болон дамжин нисэх цагийг зөв тооцоолоорой.
4. Dino Deal: Нислэгийн тийзээ одоо аваад хуваан төлөх шинэ боломж!
Хямд үнэтэй тийз олсон ч бүтэн төлбөрөө шууд төлөх боломжгүй үед iTrip.mn таны асуудлыг шийдэж, “Dino Deal” үйлчилгээг санал болгож байна.
Dino Deal хэрхэн ажилладаг вэ?
3. Нислэгийн хугацаанаас хамаарч 2, 3, 4 эсвэл 6 хүртэл хувааж төлөх боломжтой.
Яагаад Dino Deal ашиглах хэрэгтэй вэ?
Dino Deal нь таныг хямд үнэтэй тийзээ алдах эрсдэлгүйгээр төлбөрөө хуваан хийх боломжийг олгож, аяллаа санхүүгийн хувьд илүү зохицуулалттай болгох шийдэл юм.
Эдгээр зөвлөгөөг дагаснаар та нислэгийн тийзээ хямд авах төдийгүй iTrip.mn-ий шинэлэг Dino Deal үйлчилгээгээр санхүүгийн ачааллаа багасгах боломжтой. Одоо л аяллаа төлөвлөж эхлэхэд тохиромжтой цаг! Аялал бол амьдрал юм.
ХОЛБОО БАРИХ: 7799-9090
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!