Путин гадаад дахь Оросын соёлын төвүүдийг хариуцдаг албан тушаалыг нэг даргын хүүхдээс өөр нэг даргын хүүд шилжүүлэв

Т.Давааням, ikon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Евгений Примаков

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хилийн чанад дахь Оросын соёлын төвүүдийг хариуцдаг Россотрудничество агентлагийн даргын албан тушаалаас Евгений Примаковыг чөлөөлж, оронд нь Игорь Чайкаг томилох захирамж гаргажээ.

Примаков нь тус улсын ерөнхий сайд агсан Евгений Примаковын ач хүү бол Чайка нь ерөнхий прокурор асны хүү юм.

Примаков энэ албан тушаалд 2020 оны зургаадугаар сард томилогдож байжээ.

Тэрбээр өчигдөр өөрийн Телеграм сувагт цаашдаа засгийн газарт ажиллах болон төрийн Думд нэр дэвших төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн байна.

Примаков 2018-2020 онуудад Оросын парламентын доод танхим болох төрийн Думын гишүүнээр ажиллаж байжээ.

“Төрийн албанаас гарч байгаа нь найрсаг бөгөөд харилцан хүндэтгэл дээр суурилсан шийдвэр. Би өөрийгөө манай дээд командлагчийн багийн нэг гишүүн гэж үздэг. Одоо би өмнөх шигээ энгийн иргэний амьдралд шилжиж байна” гэж Примаков мэдэгдсэн байна.

зураг
 
Игорь Чайка

ОХУ-ын гадаад хэргийн яамны харьяа агентлаг болох Россотрудничество нь Европын Холбооны хориг арга хэмжээгээр шийтгүүлж байв.

Примаковын удирдлага дор тус агентлаг гадаад дахь Оросын соёлын төвүүдийн тоог эрс нэмэгдүүлсний талаас илүү хувь нь Африкийн орнуудад нээгдэж байжээ.

Игорь Чайка нь 2025 оны гуравдугаар сараас Россотрудничество агентлагийн дэд даргаар ажиллаж, хүмүүнлэгийн болон боловсролын төслүүдийг хариуцаж байсан юм.

 

Эх сурвалж: The Moscow Times