Senzu буюу М.Азбаяр BC.Game Esports багт зээлээр тоглохоор боллоо
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын BC.Game Esports баг манай улсын шилдэг тоглогч Senzu буюу М.Азбаярыг зээлээр авснаа өнгөрсөн шөнө албан ёсоор зарлалаа.
Senzu-ийн хувьд энэ оны хоёрдугаар сард Украины "Passion UA" багт зээлээр тоглож эхэлсэн. Хоёр сарын хугацаанд нийт зургаан тэмцээнд оролцсон боловч хараахан амжилт үзүүлж чадаагүй. Улмаар CSGO тоглоомын домогт тоглогч Simple тоглож буй BC.Game Esports багт зээлээр тоглохоор болж байна.
Одоогоор тус багийн бүрэлдэхүүнд Украины тоглогч s1mple, ОХУ-ын electroNic, Португалийн krazy, манай улсын Senzu нар багтаж байгаа аж.
BC.Game Esports нь Белиз улсад бүртгэлтэй цахим спортын байгууллага бөгөөд BC.Game казиногийн охин компани юм. Тэд тавдугаар сард хоёр томоохон тэмцээнд оролцоно.
Тодруулбал тавдугаар сарын 11-17-нд АНУ-ын Атлантад зохион байгуулагдах Intel Extreme Masters Atlanta 2026 тэмцээн, тавдугаар сарын 19-24-нд БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдох CS Asia Championships 2026 тэмцээнд оролцох хуваарьтай байгаа юм.
Шанхай хотноо зохиогдох тэмцээнд манай улсын "The MongolZ" баг оролцох бөгөөд BC.Game Esports багтай учраа таарах магадлалтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
