Ирэх сарын 1, 2-нд ихэнх нутгаар дулаарна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 29, 30-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 04-р сарын 29-нөөс 2026 оны 05-р сарын 03-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:  

Хур тунадас: 

  • 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын баруун өмнөд хэсгээр,
  • 05-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: 

  • 29-нд нутгийн зарим газраар,
  • 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 

  • 29-нд нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус,
  • бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +4...+9 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус,
  • бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
  • 1, 2-нд ихэнх нутгаар дулаарна.