31 төлөөлөгч ээлжит бусаар хуралдан НИТХ-ын дарга А.Баярыг огцруулж, Д.Ихбаярыг нэр дэвшүүлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өчигдөр хуралдах ёстой байсан. Гэвч Ардчилсан Намын бүлгээс гаргасан саналын дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамжийг НИТХ-ын дарга А.Баяр гаргасан.

Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаан зарлаж, ажлаа хийхгүй байна хэмээн НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах тогтоолыг баталсан байна.

Ээлжит бус хуралдаанд МАН-ын бүлгийн 40 төлөөлөгчөөс 31 нь оролцож, 93 хувийн санаалаар буюу 29 төлөөлөгч гараа өргөснөөр А.Баярыг огцруулахыг дэмжсэн аж. Улмаар НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар болжээ.

Д.Ихбаяр нь НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Түүний оронд Ж.Сандагсүрэнг НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар томилсон байна. Түүнчлэн өчигдрийн ээлжит бус хуралдааныг төлөөлөгчдийн саналаар Ж.Батбаясгалан удирдан явуулсан бөгөөд НИТХ дахь АН-ын бүлгийн таван төлөөлөгч оролцоогүй юм.

Тэгвэл НИТХ-ын ажлын албанаас "Энэхүү хуралдаан нь хууль бус бөгөөд бид тайлбар заалттай мэдэгдэл удахгүй хийнэ" хэмээн мэдэгджээ.

фото:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг